Заримдаа хос хоёрын харилцаа ойлгомжгүй байдалд ордог. Тэр үед бүх зүйлийг шийдэх хэрэг гарна. Дараах 8 шинж тэмдэг хайр хөрсөн гэдгийг танд хэлж өгөх болно. Ямар ч байсан хэрвээ таны хайр хөрсөн байх юм бол эргүүлж асаахыг хүсье.

Та цагийг яаж өнгрүүлж байгаа нь хамаагүй байх болно.

Өмнө танаас өдөр бүр яаж өнгөрснийг асуудаг байсан бол одоо энэ нь ямар хамаагүй байх болно. Ганц хоёр удаа бол зүгээр л дээ. Гэхдээ байнга хамаагүй бол таны харилцаа том асуудалд орсон гэсэн үг.

Тэр таныг хардахгүй байх болно.

Хүн бүр л тодорхой хэмжээний хартай байдаг. Таныг огт хардахгүй бол ямар нэгэн асуудал байгаагийн шинж юм.

Тэр таны зурвас болон дуудлагад удаан хариулах болно.

Хүн завгүй байж болно. Гэхдээ хайртай хүндээ завгүй байсан ч зав гаргадаг юм. Зурвас бичих ч завгүй бол түгшүүрийн дохио юм шүү.

Хамтын аялалд хамт явахаас зайлс хийнэ.

Тантай хамт аялахаасаа татгалзаж байна уу? Ийм зүйл анзаарсан бол та сонирхолгүй болсны шинж юм.

Ирээдүйгээ хамтдаа төлөвлөхөө болих болно.

Хамгийн түгшүүртэй хэсэг. Хэрвээ таны хамтрагч тантай үлдсэн амьдралаа хамж өнгөрөөхийг хүсэж л байх юм бол ирээдүйгээ төлөвлөх болно. Хэрвээ иймэрхүү өөх тостой ярианаас зугтаж байвал шийдээгүй байна гэсэн үг.

Түүний сэтгэл зовууртай байгаа ч гэсэн үүнийгээ нуух болно.

Хэрвээ өмнө нь тэр тантай өөрийн асуудлын талаар чөлөөтэй ярьдаг байсан бол одоо нуух болно. Гол нь юунаас болж сэтгэл нь  зовууртай байгааг олох хэрэгтэй.

Тэр танаас тусламж хүсэхээ болино.

Өмнө та түүнд хэрэгтэй үед тэр танаас тусламж авахдаа их баяртай байдаг байсан бол одоо тэр таны тусламжаас зайлсхийх болно. Магадгүй энэ асуудал танаас болсон байж болзошгүй тул асуудлыг эвтэй шийдэхийг хичээгээрэй.

Түүнд таны хошигнол сонирхолгүй байх болно.

Өмнө нь та түүнийг хялбархан инээлгэдэг байсан бол одоо хэцүү байх болно. Яасан гэж үү? Хааяа ядарсан үедээ ч юм уу, таны хошигнол сонирхолгүй байж болох ч байнга сонирхолгүй байх юм бол таны харилцаа хөрсний шинж юм.