Амьдралын үзэл бодлын тухай маш ихийг хэлж өгөх богино түүхийг та бүхэнд хүргэж байна.

 

Нэгэн жижиг хотод хэцүүхэн амьдралтай эхнэр нөхөр хоёр хамтдаа бяслаг хийдэг байв. Тэд бяслагаа 1 килограмм жинтэй дугуй хэлбэрт оруулж хотынхоо дэлгүүрийн эзэнд хямдхан зардаг байв.

 

Нэг удаа дэлгүүрийн эзэн ядарсан эхнэр нөхөр хоёрт эргэлзэж яг 1 килограмм жинтэй бяслаг өгч байгааг шалгажээ. Гэтэл 900 грамм байсан аж. Дэлгүүрийн эзэн ихэд уурлажээ.

 

Дараагийн өдөр нь эхнэр нөхөр хоёр бяслагаа авч ирэхэд дэлгүүрийн эзэн ууртайгаар:
-Дахиад танай бяслагийг авахгүй. Би жинг нь хэмжсэн. Та хоёрын надад зардаг бяслаг 1 килограмм биш 900 грамм байна. Та хоёр намайг тийм ч амархан мэхэлж чадахгүй шүү гэв.

 

Гэтэл эхнэр нөхөр хоёрын царай муухайрч нөхөр нь:
-Уучлаарай бидэнд бяслагийнхаа жинг үзэх хэмжигч байдаггүй. Бид хоёр танай дэлгүүрээс авсан 1 килограмм элсэн чихэртэй жинг нь тэнцүүлж бяслагаа хийдэг байсан юм гэжээ.