GSElevator хэмээх ТВИТТЕР хаяг нэлээн алдартай билээ. Энэ хаягийн хөтлөгч нь Валл Стрийттэй нэлээн ойрхон гэгддэг байна. Тэрээр том том биржүүд байрлах оффисын цахилгаан шатанд сонссон эшлэлүүдээ оруулдаг байна. Зарим нь эшлэл нь их зантай харин зарим нь маш хэрэгтэй сонсогдох юм.

 

  • Би утсаар ярих бүрдээ “Миний утасны цэнэг бараг дуусаж байна. Тийм болохоор гялс яриарай.” гэж эхлүүлдэг.
  • Царай муутай хүмүүсийг дуулахыг зөвшөөрдөг байхад дуу сайхан сонсогддог байж билээ.
  • Чи чоно эсвэл хонь байх чинь хамаагүй. Гол нь хамгийн удаан хониноос л хурдан байхад хангалттай.
  • Би халагдах юм бол эхнэрийн маань үнэнч байдлыг шалгах шалгуур болно. Харин би тушаал дэвших юм бол миний үнэнч байдлыг шалгах шалгуур болно.
  • Одоо үеийн хамгийн догь залуучууд бол найзуудтайгаа уулзаж байхдаа утсаа ганц ч шагайдаггүй залуучууд юм.
  • Хүнд загас барихыг нь зааж өгсөн ч сонгуульд загас өгөх хүнд саналаа өгөх болно.
  • Ихэнх алдартай хүмүүст дээд боловсрол ч байдаггүй. Тиймээс тэдэнтэй чухал сэдвээр ярилцах хэрэг байна уу?
  • “Өөрөөрөө бай” гэсэн зөвлөгөө бол нийт хүмүүсийн 5 хувьд л тохирох зөвлөгөө юм.
  • Манделагийн үхлийн тухай сэтгэгдэл үлдээж буй хүмүүсийн 99 хувь нь түүний амьдралын тухай энгийн асуултад хариулж чадахгүй.
  • Найз маань “Чамд 10 сая доллар байсан бол яах байсан бэ?” гэж асуухад нь би “Үлдсэн мөнгө нь хаана байгаа вэ?” гэж хариулсан.
  • Мөнгөөр аз жаргалыг авч чадахгүй. Гэхдээ аз жаргалгүй болгодог шалтгаануудын 95 хувийг шийдэж чадна.
  • Тэнэглэл эзнийгээ өвтгөдөггүй нь хамгийн эмгэнэлтэй.
  • Хосуудын харилцаа яг дүүжин даажин шиг. Хэн нэг нь уйдах эсвэл хэт бүдүүн бол хөгжилтэй байхгүй.
  • Хүүхдүүд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Санта өвгөн баян хүүхдүүдэд илүү хайртай.
  • Ямар ч эмэгтэй Facebook дээрх шигээ жаргалтай, Instagram дээрх шигээ тачаангуй, Twitter дээрх шигээ ухаантай байдаггүй.
  • Таргалалт ба өлсгөлөн энэ бол олон нийтийн хамгийн том хоёр асуудал. Энэ нь хүн ямар болохыг шууд тайлбарладаг.
  • Хэрвээ түүний анхны утас Iphone байсан бол тэр чамд хэтэрхий залуудаж байна гэсэн үг.
  • Би чамтай санал нийлж болно л доо. Гэхдээ тэгэх юм бол хоёулаа буруу болчихно.