Итали бол сайн дарс, сайхан хүүхэн ба найрсаг хүмүүсийн орон юм. Мөн дундаж наслалтаараа дээгүүрт ордог гэнэ. Тэднээс суралцах юм бидэнд их байна.

 

Та бүхэнд Итали орны ардын онч үгүүдийг хүргэж байна.

 

  1. Эмэгтэй хүнтэй мэтгэлцэх хоёр арга байдаг. Гэхдээ аль нь ч үр дүнд хүргэдэггүй.
  2. 100 өдөр хонь байснаас нэг өдөр арслан байсан нь дээр.
  3. Амьдрал яг л шинэ жилийн гацуур шиг. Тоглоомыг тань хагалах хүн үргэлж байдаг.
  4. Бурхан минь намайг найзуудаас минь авраач. Дайснуудыгаа бол би өөрөө аргалж чадна.
  5. Өөрийгөө таньж мэдсэн хүн ертөнцийг мэднэ.
  6. Мөнгөтэй байхаас гадна мөнгийг үрж сурах хэрэгтэй.
  7. Хэрвээ хүсэж байвал боломжгүй зүйл гэж үгүй.
  8. Дарс болон нөхөрлөлийн чанар хугацаагаар чанарждаг.
  9. Худал хэлж байвал богино байлга.
  10. Тэнэгүүдийг тэвч. Хэзээ нэгэн цагт тэднээс үнэ цэнэтэй зүйл мэдэж авч магад. Харин тэдэнтэй хэзээ ч битгий мэтгэлц.
  11. Дайсан чинь ялагдсан юм шиг санагдах үед хамгийн аюултай байдаг.
  12. Тоглоом дуусахад хүү бэрс хоёр хоёулаа нэг саванд ордог.
  13. Өс хонзонг хүйтнээр нь өгөх хэрэгтэй хоол.
  14. Илжиг болж төрсөн бол хэзээ ч адуу болж үхэхгүй.
  15. Үнэлэгдэхийг хүсэж байвал үх.
  16. Хайр, гал ба ханиалга гурвыг бусдаас нуух боломжгүй.
  17. Таны жинхэнэ найз л таны нүүр шавар болсныг хэлэх болно.
  18. Асуудал чамайг оролдоогүй байхад асуудлыг бүү оролд.
  19. Дэлхий ертөнц тэвчээртэй хүмүүсийнх.
  20. Гол хир гүнзгийг хоёр хөлөөрөө бүү шалга.
  21. Бурхан чимээгүй хүмүүстэй ярилцах дуртай байдаг.
  22. Хүнийг цаг хугацаа номоос илүүтэйгээр өөрчилдөг.
  23. Чамд заяагдсан зүйлийг чамаас өөр хэн ч авч чадахгүй.