1998 онд Кодак компани 170000 ажилчинтай дэлхийн фото цаасны 85%-ийг борлуулдаг байжээ. Хэдхэн жилийн дараа бизнес загвар нь байхгүй болж дампуурсан байдаг.
Сонирхолтой нь тоон зургийг зохион бүтээгч Стивен Сассон бүр 1975 онд Кодакт ажиллаж байсан ба түүний шинэ технологийг компани эсэргүүцэж байсан нь өөрсдийн ирээдүйг үгүй хийсэн гэхэд болно!!

Кодак компанид тохиолдсон иймэрхүү явдал ойрын 10 жилд аж үйлдвэрийн олон салбарт явагдана-ихэнхи хүмүүс үүнийг олж харахгүй байна.
Та 1998 онд “3 жилийн дараа пленк дээр дахиж зураг дарагдахгүй, цаасан дээр зураг буулгахгүй байж болно” гэдгийг бодож байсан уу? Харин 1975 онд тоон камер зохиогдсон байдаг. Эхэндээ 10000 пиксель байсан ба хөгжил нь Мурын хуулийн дагуу явагджээ. Бүх огцом өсөлттэй технологийн адил хэдхэн жилийн дотор улам төгс болж нийтийг хамарч чадсан бөгөөд удаан хугацаанд гайхшралыг төрүүлсэн билээ.
Энэ бүгд Artificial Intelligence – хиймэл оюун ухаан, эрүүл мэнд, автомат ба цахилгаан авто хэрэгсэл,боловсрол, 3D хэвлэл, хөдөө аж ахуй, ажлын байр зэрэгт явагдана.
Та Аж үйлдвэрийн 4-р үеийн хувьсгалд тавтай морил.
Та огцом хөгжлийн зуунд тавтай морил.
Программ хангамж нь ойрын 5-10 жилд уламжлалт аж үйлдвэрийн салбарыг “нураах” болно.

Uber

Энэ нь ердийн программын хэрэгсэл бөгөөд өөрсдөд нь хувийн автомашин байддаггүй. Товчхондоо такси болон хэрэглэгч хоёрыг хооронд нь холбож өгдөг программ. Гэвч дэлхий дээр такси үйлчилгээ үзүүлдэг хамгийн том компани болж чаджээ.

Airbnb

Өөрсдөд нь үл хөдлөх хөрөнгө байхгүй боловч зочид буудлын үйлчилгээ үзүүлдэг дэлхийн хамгийн том компани болж чадсан. Үл хөдлөх хөрөнгөө түрээслэх хүсэлтэй хүн болон түрээслэх сонирхолтой хүмүүсийг холбож өгдөг, олон улс дамнасан байгууллага.

Artificial Intelligence

Хиймэл оюун ухаан: Дэлхий ертөнцийг танихад компьютер илүү байж чадаж байна. Энэ жил хамгийн шилдэг тоглогч GO-г ялсан нь таамаглаж байснаас 10 жилийн өмнө боллоо.
АНУ-д шинэ хуульчдад ажил олдохоо больж байна. Та IBM Watson-ы тусламжтай хоромхон зуур хууль зүйн зөвлөгөөг 90% зөв магадлалтайгаар авч болно. (Хүмүүсийнх 70%)
Та хууль судалж, суралцаж байгаа бол эртхэн больсон нь дээр гэсэн үг. Ирээдүйд хуульчдын тоо 90%-аар цөөрч зөвхөн мэргэжилтнүүд үлдэх юм.
Watson хорт хавдрыг оношлоход сувилагч нарт туслаж байгаа ба 4 дахин илүү зөв оношилж байна.
Facebook-д хүртэл хүний нүүр царайг хүмүүсээс илүү таньдаг программ байна.
2030 он гэхэд компьютер хүнээс илүү ухаалаг болох нээ. Жек Ма “2030 онд хамгийн шилдэг CEO гэж Forbes сэтгүүлийн хавтсан дээр Робот зургаа тавиулах болно” гэж хэлсэн байдаг!

Автомашин

Анхны өөрөө явагч машин 2018 онд нийтийн хэрэглээнд орно. Энэ салбарын бүтэц 2020 он гэхэд нурж эхэлнэ. Та машины эзэн байхыг хүсэхгүй болно. Та утаснаасаа автомашин руу залгахад таны байгаа газар ирж таныг очих газар хүргэх болно. Таныг хүргэх явцад та өөр зүйл хийж байх ба зогсоолд тавих шаардлага гарахгүй, та зөвхөн автомашин удирдсан төлбөрөө л төлнө.

 

Шуудан

Ердөө л байхгүй болно .Amazon илгээмжийг Дрон ашиглан хийгээд эхэллээ. Энэ оны 6-р сараас Дубаид жолоочгүй Дроныг тээвэрлэлт хийхэд ашиглаж эхэлнэ.
Бидний хүүхдүүдэд жолооны үнэмлэх ба автомашин шаардлагагүй болох юм. Энэ нь хотыг өөрчлөх юм, 90-95% машины тоо багасна. Хуучин зогсоолууд цэцэрлэгт хүрээлэн болно. Дэлхий дээр өдөрт 1,2 сая хүн автын ослоор амь насаа алдаж байдаг байна.
Одоогоор 100000 км тутамд нэг осол болдог бол автомат жолоодлоготой болсноор 10 000 000 км-т нэг осол болохоор цөөрнө. Ингэснээр жил бүр олон сая хүний амийг аврах болно.
Олон автомашины компани дампуурах юм. Уламжлалт автомашины компаниуд хувьсалд орж маш сайн машин хийх болно. Харин технологийн компаниуд (Tesla,  Apple, Google) хувьсгал хийсэнтэй адил дугуйн дээрхи компьютер бүтээх болно. Volkswagen ба Audi компаний инженерүүдтэй ярилцаарай; Тэд Tesla-гаас айдгийг мэдэх болно.

 

Даатгал

Даатгалын компаниуд бэрхшээлтэй тулгарна.Учир нь осол эндэгдэл байхгүй болохоор даатгал 100 дахин үнэгүйднэ.Тэдний тээврийн хэрэгслийн даатгал гэдэг бизнес загвар байхгүй болно.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээл

Мэдээж өөрчлөгдөнө. Учир нь та ямар ч тээврийн хэрэгслээр явж байхдаа ажлаа хийх боломжтой тул хүн алслагдмал үзэсгэлэнтэй газар амьдрахыг бодно. 2020 он хүртэл цахилгаан тээврийн хэрэгсэл давамгайлахгүй болов уу. Бүх машин цахилгаанаар ажиллах тул хотын дуу чимээ эрс багасна.

Цахилгаан хангамж

Цэвэр ба маш хямд өртөгтэй болно: сүүлийн 30 жил нарны энергийн үйлдвэрлэл экспонциональ мурийгаар явж ирсэн ба үр дүн нь одоо гарч байна. Өнгөрсөн жилд нарны энерги ашигт малтмалаар олсон цахилгаан энергиэс илүү байсан байна. 2025 онд бүх нүүрсний компаниуд бизнесээс шахагдах хэмжээнд очихоор хэмжээнд хүртэл нарны энергийн үнэ хямдрах болно. Цахилгааны үнэ хямдрахаар ус олборлох үнэ хямдарна.

1м.куб цэвэр ус гаргахад 2 кВт хэрэглэж байна. Цэвэр усны хэрэглээ хүрэлцээгүй байна. Ундны усны өртөг багасаж хүн бүр хүссэн цэвэр усаа хямдаар хэрэглэх болно.

Эрүүл мэнд

Гар утсыг чинь ашиглан таны нүдний торлогийг унших, цусны сорьц авах, амьсгалахад оношлох зэрэгт эмнэлгийн төхөөрөмж суулгасан компани бий болно (“Оддын зам”-аас ирсэн “Tricorder” нэртэй). Дараа нь 54 биомаркераар шинжилж бүх өвчний оношийг тогтоох юм. Энэ нь маш өртөг багатай байх ба бүх хүн дэлхийн төвшний эмнэлгийн үйлчилгээнд үнэгүй шахам хамрагдана.

3D хэвлэл

Хамгийн хямд хэвлэл сүүлийн 10 жилд 18000$-аас 400$ болтлоо хямдарчээ. Хурд нь харин 100 дахин ихэссэн байна.
Гутлын том компаниуд 3D гутал үйлдвэрлээд эхэлсэн байна.
3D-гээр онгоцны сэлбэг хүртэл хэвлэж байна.
Сансрын станц дээр 3D принтер ашиглаж байгаагаар өмнөх шиг маш олон сэлбэг хэрэгсэл байрлуулах шаардлагагүй болсон байна.
Энэ оны эцсээр ухаалаг утсан дээр 3D скан хийдэг болно. Та өөрийн хөлөө 3D хэмжээсээр сканнердаад дараа нь гэртээ өөртөө таарсан гутлаа хэвлэж авах боломжтой.
Хятадад 5 давхар байшинг 3D-гээр хэвлэсэн. 2027 он гэхэд бүх үйлдвэрлэгдэж байгаа зүйлсийн 10% 3D принтерээр хийгдэнэ.

3D хэвлэл

Хамгийн хямд хэвлэл сүүлийн 10 жилд 18000$-аас 400$ болтлоо хямдарчээ. Хурд нь харин 100 дахин ихэссэн байна.
Гутлын том компаниуд 3D гутал үйлдвэрлээд эхэлсэн байна.
3D-гээр онгоцны сэлбэг хүртэл хэвлэж байна.
Сансрын станц дээр 3D принтер ашиглаж байгаагаар өмнөх шиг маш олон сэлбэг хэрэгсэл байрлуулах шаардлагагүй болсон байна.
Энэ оны эцсээр ухаалаг утсан дээр 3D скан хийдэг болно. Та өөрийн хөлөө 3D хэмжээсээр сканнердаад дараа нь гэртээ өөртөө таарсан гутлаа хэвлэж авах боломжтой.
Хятадад 5 давхар байшинг 3D-гээр хэвлэсэн. 2027 он гэхэд бүх үйлдвэрлэгдэж байгаа зүйлсийн 10% 3D принтерээр хийгдэнэ.

Бизнесийн боломжууд

Ямар нэг бизнес эхлэх гэж байвал “Энэ манайд ирээдүйд хэрэгжих үү?” гэж өөрөөсөө асуугаад хэрэв “тийм” гэж хариулж чадвал “Яаж би түрүүлж хийж чадах вэ? “ гэсэн асуултыг өөртөө тавиарай. Хэрэв тэр чинь таны утастай холбоогүй л бол та тэр санаагаа орхих хэрэгтэй.
ХХ зуунд амжилт олоход зориулагдсан санаанууд ХХI зуунд амжилт олохгүй болжээ.

 

Ажил эрхлэлт

Ойрын 20 жилд ажлын байрны 70-80% байхгүй болно. Шинээр ажлын байр үүсэх боловч ийм богино хугацаанд бүгдэд хүрэлцэх эсэх нь тодорхой биш байна.

 

Хөдөө аж ахуй

Ирээдүйд ХАА-д 100$ үнэтэй робот зохиогдох болно. Фермерүүд өөрийн газар дээр бүтэн өдөржин ажиллахгүй харин өөрсдийн явуулж буй үйл ажиллагааныхаа менежер хийх болно.Ус бага зарцуулагдана.

Петрийн аяга (шилэн аяга) дотор гаргаж авсан үхрийн мах нь 2018 оны нийт үхрийн махны өртгөөс хямд бөгөөд хүртээмжтэй байх юм.Одоогоор ХАА-н нийт талбайн 30% нь үхрийн аж ахуйд зориулагдаж байна. Бидэнд энэ талбай хэрэгцээгүй болно гээд төсөөлээрэй.
Шавьжнаас уураг гаргах хэд хэдэн анхан шатны төслүүд хийгдэж байна. Эдгээр нь махнаас илүү уураг агуулдаг байна. Үүнийг “ Өрсөлдөх хэмжээний уургын эх үүсвэр” гэж үзнэ. (яагаад гэвэл ихэнхи хүмүүс хүнсэнд шавьж хэрэглэхийг эсэргүүцэж байгаа билээ)
Таны сэтгэл санаа ямар байгааг хүртэл тодорхойлдог “moodies” гэдэг аппликеишн хүртэл гарсан байна. 2020 он гэхэд таны үнэн, худлаа ярьж байгааг хүртэл тодорхойлдог аппликеишн гарна. Улс төрийн маргаан явагдаж байна гээд боддоо. Тэгээд самбар дээр үнэн, худлыг нь тодорхойлж байна гээд төсөөлье.
Blockchain нь санал өгөх, хөгжмийн салбар, дуу бичлэгийн бизнес, үл хөдлөх хөрөнгө, банкны салбарыг сууриар нь “эвдэж” өөрчилж байна. Санхүүгийн системийг үндсээр нь эвдлээ. Билл Гейтс, Facebook ба Ричард Брэнсон нар Blockchain-д олон зуун саяын хөрөнгө оруулалт хийсэн. NHS (үндэсний эрүүл мэндийн байгууллага)-ын үйлчлүүлэгчдийн бүртгэл удахгүй blockchain дээр явагдана. Blockchain нь хөндлөнгийн итгэмжлэгдсэн гуравдагч этгээдийг орлох болно.

Урт наслалт

Дундаж наслалт нэг жилд 3 сараар нэмэгдэж байна. 4 жилийн өмнө 79 байсан бол одоо дундаж наслалт 80 жил болжээ. Өсөлт нь өөрөө нэмэгдэж байгаа ба 2030 он гэхэд нэг жилд 1 жилээр нэмэгдэнэ. Эндээс бид бүхэн 100 наснаас дээш наслах бололцоотой болж байна. Үүдэл эсийн технологи хөгжсөнөөр та өөрийн эд эрхтнээ “хийх”, өмнө гэмтсэнийг нь шинээр солих боломжтой болно. Өндөр хөгжилтэй орнуудад наслалт 115-125 жил, бусад улсад 100 жил болох юм.

 

Боловсрол

Хамгийн хямд ухаалаг утас Африк ба Азид 10$ үнэтэй байна. Хүн төрөлхтний 70% нь 2020 он гэхэд хувийн ухаалаг утастай байх болно. Ингэснээр бүх хүн дэлхийн хэмжээний боловсролоос ижил төвшинд авах бололцоотой болж байна.
Та өөрөө ИРЭЭДҮЙД бэлэн үү?

Энэхүү мэдээ таньд таалагдсан бол бусдад түгээж харуулаарай.