82 настай япон эмэгтэй Ивамүро Сүмико өдөр нь гэр бүлийнхээ зоогийн газарт банш хийдэг ба орой нь харин DJ Sumirock болдог.

50 гаруй жилийн турш Сүмико нөхрийн хамт баншны газар ажиллуулжээ. Тэрээр үргэлж хөгжимд татагдан дурладаг нэгэн байсан ч 19 насандаа зоогийн газраа хариуцаж эхэлсэн тул хөгжмийн сонирхлоо хойш тавьсан байна.

50 жилийн дараа, нөхрөө өөд болсноос хойш Ивамүро хотынхоо хөгжмийн сургуульд 1 жил DJ-эйн арга барилд суралцав.

Хүүгийнхээ төрсөн өдрийн үдэшлэгт зориулан тоглосныхоо дараа шөнийн цэнгээний газруудад ажиллаж эхэлжээ.

Түүнийг харахыг хүсвэл Токиогийн DecabarZ-т очих хэрэгтэй юм байна.

Түүний тоглолтыг эндээс үзнэ үү: