Маш сонирхолтой богино сонжоог танд хүргэж байна. Та ердөө ганц л асуултад хариулаад таны амьдралд одоогийн байдлаар юу хамгийн чухал болохыг мэднэ.

 

Танд хийх ёстой 5 зүйл байна:

 

  • Уйлж буй хүүхдийг тайвшруулах.
  • Ширүүн бороо орж эхлэх гэж байна. Тагт дээр хатаах гэж тавьсан ор дэрний даавуугаа оруулах.
  • Угаалтуур усаар дүүрч халих гэж байна. Усыг хаах.
  • Хаалга тогшиж байна. Хаалга уруу очих.
  • Утасны дуудлага ирж байна. Дуудлагад хариулах.

Та эхлээд алийг нь хийх вэ?

 

  • Хэрвээ хүүхдийг тайвшруулсан бол таны хувьд гэр бүл хамгийн чухал.
  • Угаасан ор дэрний даавуугаа оруулсан бол таны хувьд хайр ба дотно харилцаа чухал.
  • Ус хаасан бол таны хувьд мөнгө чухал.
  • Хаалга уруу очсон бол найзууд чухал.
  • Утасны дуудлагад хариулсан бол ажил чухал.