Австрийн Дакстейний мөсөн голын дээр та дэлхийн хамгийн өндөрт байрлах гүүрнүүдийн нэгийг харах болно. Байгалийн сайхан дүр төрхийг чөлөөтэй харж болох энэ гүүр рүү өндрөөс айдаг бол зүглээд дэмий.

Африкийн өмнөдөд байрлах Намибийн цөлд хамгийн өндөр сүрлэг элсэн манхнууд бий. Энэ цөл нь Атлантын далайтай хиллэдэг бөгөөд усан далай, элсэн далай хоёрын савслагыг хараад дуу алдах нь дамжиггүй.

Шотландын Скаий арал онгон дагшин байгаль, үзэсгэлэнт төрхөөрөө алдартай. Байгалиараа үлдсэн сүрлэг уулс, эрдний шилтгээн, хөх тэнгэрийг харсан хүн очсондоо сэтгэл хангалуун үлдэнэ.

12 Архад нэртэй энэхүү эрэг нь шохойн чулуун цохионууд бөгөөд Австралийн Порт Кемпбеллийн Үндэсний Паркад байдаг. Олон мянган жилийн газрын хөдөлгөөн, далайн давалгаа ийм гайхамшгийг бүтээсэн байна.

Мьянмарын Баган бол Буддын сүм, хийдээр дүүрэн эртний хот. Эрт цагт 10000 гаруй шашин мөргөлийн төв байсан ч эдүгээ 2200 нь үлдээд буй. Энэ бүхнийхээ ачаар дэлхийд өөр хаана ч байхгүй нэгэн онцлогийг бүрдүүлсэн газар билээ.

Викториа Оргил нь Хонг Конгийн баруун хэсэгт байх ба шөнийн хотын гайхалтай төрхийг бүхэлд нь харах боломжийг олгоно. Хот суурин газрыг ингэж сайн тольдох боломж өөр газар тэр бүр олдоод байхгүй.

Тайваний Тайпэй хотын Дахү паркын гол цөм нь Сарны гүүр юм. Үдшийн бүрийд усны мандалд тусах толь мэт төрхийг үзэх гэсэн жуулчдын цуваа тасрахгүй.

Кент хөвөөний алдарт Цагаан эрэг нь байгалийн гайхамшигт тогтоцуудын нэгт зүй ёсоор орно. Эрт дээр үеээс цагасчид Англид ирж байгаагаа энэ эргийг харж мэддэг байсан. Үүнээс үүдэн Ромчууд Англичуудын “Албион” гэх болсон байна (Латин хэлний “албус” буюу цагаан гэх үгнээс гаралтай).

Норвегид байрлах Троллтунга (мангасын хэл) нь уулнаас урагш түрж гарсан хадан тогтоц юм. Нуураас дээш 350 метрийн өндөрт байрладаг ба явганаар явбал 12км алхаж очдог тул амаргүй даваа.

Бразилийн Рио де Жанейро хотод байх Корковадо уулнаас дэлхийд алдартай Христийн хөшөө болон Рио хотын өнгө төрхийг алган дээр тавьсан мэт тольдож болно.

Номхон далайн дунд хаягдсан мэт орших зэлүүд Ийстерийн арлын нэрийн хуудас болсон газраас цухуйх толгой, цээж бүхий чулуун хөшөөнүүдийг заавал очиж үзүүштэй.

Грекийн Кефалониа арлын Мелиссаны агуй. Грекийн домогт өгүүлснээр энэ агуйд лусын дагинас амьдарч дэргэдүүр нь өнгөрсөн далайчдыг өөрсдийн гоо үзэсгэлэнгээр урхидан авчирдаг байжээ. Харин өнөө үед энэхүү агуйн зургийг харсан хэн ч бай тунгалаг цэнхэр усан сан бүхий гайхамшигт өөрийн эрхгүй татагдана даа.

Айсландын Фжаллабакслэйд. Нэрийг нь хэлэх гэж хэл хугармаар энэ газрын дахин давтагдашгүй сүрлэг үзэмжийг үзсэн хүн нэг насандаа харамсахгүй.

Танзани улсын Килиманжаро уул. Жил бүр энэ уул руу авирахаар 40000 жуулчид очдог. Энэ сүрлэг уулын үзэсгэлэнг харж, оргилд нь гарсны дараа орчныг ажихаар жилээс жилд хүмүүс очсоор л байна.

Альпийн нуруунд байрлах Камбриан зочид буудал. Сүрлэг сайхан уулсын дунд байрлах энэ буудлаас орчныг ажихад магтаж сайшаах үг олдохгүй гацах вий. Үлгэр домгийн мэт энэ газрыг үзээрэй.

Энэ сайхан газрууд таньд таалагдсан бол бусдад түгээж харуулаарай.