------------


1. Хурууны хээ дахин давтагддаггүйтэй адил хүний хэлний хээ ч давтагддаггүй байна.

2. Хүний үс нэг алимны жинг дааж чадна. Гэхдээ яг хэр том алим бэ гэдгийг эрдэмтэд хэлж өгдөггүй.

3. Хүний аманд дэлхий дээр амьдарч байгаа хүний тооноос олон бактери байдаг.

4. Хүний хумс зөөлөн, хэврэг бөгөөд хумсны сар нь жижиг байх тусмаа бамбай булчирхай их ачаалалтай байна гэсэн үг.

5. Тархины судлуудаар мэдээлэл дамжих хурд 400км/цаг.

6. Хүний цусны бүлэг 4 төрөл гэж боддог ч үнэндээ тийм биш. Хүмүүс нийт 29 төрлийн цусны бүлэгтэй.

7. Нэг өдрийн турш хүний цус бие дотор 19312км замыг туулдаг.

8. Хүний биен дэх бүх судсуудыг нийлүүлж залгавал 75 км урттай болно.

9. Хүн өдөрт 20000 удаа амьсгалдаг.

10. Хүний нүд 10 сая өнгийг хараад ялгах чадамжтай. Гэвч тархи цээжилдэггүй.

11. Хүний чих насан туршид урган томорсоор байдаг. Гэхдээ жилд 1мм квадрат хэмжээгээр томордог учраас анзаарагддаггүй.

12. Хүний зүрх жилд 35 сая удаа цохилдог. Тиймээ та зөв уншсан. Нэг жилд 35 сая удаа.

13. Өдөрт 1 сая арьсны эс хүнээс унадаг. Жилдээ нийлээд 2кг орчим арьс гууждаг.

14. Хүний арьсны 1 см квадрат талбайд өвдөлт мэдрэх 100 орчим цэг бий.

15. Эрэгтэйчүүдийн хэлэн дээрх амтлах цэгүүд нь эмэгтэйчүүдийнхээс цөөн.

16. Дундаж хүн амьдралынхаа турш 35 тонн хоол хүнс идэж хэрэглэдэг.

17. Агшин бүрт хүний тархинд 100000 химийн урвал явагддаг.

18. Хүн амьдралынхаа 5 жилийг нүдээ анивчихад зарцуулдаг.

19. Таны найтаасан нус 160 км/цагийн хурдтай.

20. Инээхэд хүний нүүрний 17 булчин ажилладаг. Тиймээс сайхан инээмсэглэж нүүрснийхээ арьсыг чангаруулж байя.

Энэхүү мэдээ таалагдсан бол бусдад түгээж харуулаарай.