------------


Ben Nunery болон түүний бяцхан охин Olivio нар 2011 онд 31 настайдаа хорт хавдарын улмаас тэнгэрт хальсан хайрт ээж, халамжит эхнэр болох Ali-гийнхаа дурсгалд зориулан тэдний хуучин хуримын зургуудыг сэргээн шинээр авхуулжээ.

 

Ben болон Ali 2009 онд хуримаа хийж байжээ. Дөнгөж шинэ байшинд орсон учраас хуримын зургуудаа гэртээ авч хожим харах дурсамж үлдээхийг хүссэн аж. Харамсалтай нь Ali 2 жил 6 сарын дараа өөд болж аав охин 2 өөр газарлуу нүүхээр болов.

 

Нүүхээсээ өмнө ээждээ баяртай гэж хэлэхийн тулд аав охин 2 энэ зургуудаа дахин шинэчилхээр болсон бөгөөд хуримын зургуудыг нь авч өгч байсан Ali-гийн эгч Tracy ч гэсэн тэдэнтэй нэгдэж туслахаар болжээ.

Зүүн талын зурган дээр Ben болон Ali 2009 онд авахуулсан зураг. Баруун талын зурган дээр Ben охинтойгоо яг тэр хаалганы дунд зогсож байна. (2013 он)

Ben: “Ali-гийн талаарх дурсамжууд энэ байшинд үлдэж байгаа юм бишээ. Тэр бидний сэтгэл зүрхэнд үүр амьдрах болно.”

Olivia-гийн ЭЭЖЭЭ хэмээн дууддаг шилэн баримал.

Ben үүнийхээ талаар хэлэхдээ: “Олон хүн надаас энэ зураг авалтыг хийхэд ямар мэдрэмж төрсөн талаар асуусан. Миний тэдэнд ойлгуулах гэсэн зүйл бол энэ зургууд хагацал харуусал, уйтгар гуниг агуулагдаагүй юм шүү. Би тэр бүх сэтгэл хөдлөлүүдийг даван туулж ирсэн ч бусад хүмүүс энэ зургуудыг үзээд тэр зүйлсийг хараасай гэж хүсэхгүй байна. Энэ бол ХАЙР-ын тухай түүх.” гэжээ.

Мөн тэрээр: “Хүний амьдралын зам дардан байхгүй шүү дээ. Гэсэн ч Olivio бид 2 хожим энэ зургуудаа дахин хараад богино хугацаанд ч гэсэн би энэ дэлхийн хамгийн азтай хүн байсан юм шүү гэдгээ санах болно.” гэжээ.

Гэр бүлийнхнээ хайр халамжаар хэзээ ч битгий дутаагаарай. Амьдрахын тулд мөнгө олох хэрэгтэй ч түүнд битгий улайр. Гэр бүлийнхэнд тань мөнгөнөөс илүү ТА өөрөө хэрэгтэй гэдгийг санаарай.

Share 🙂