Аливаа эмчилгээний суурь зарчим нь булчингийн хөдөлгөөн байдаг бөгөөд хөдөлгөхгүй байх тусам тухайн булчин сул дорой болж байдаг. Бусад булчингийн адил та нүдний булчингаа ч гэсэн хөдөлгөөнтэй, зөв хэвшилтэй байлгах хэрэгтэй.

1. Өдрийн цагаар нүдээ хэт ядрааж болохгүй. 2-3 цаг тутамд нүдээ аньж, амрааж амар тайвныг мэдэрч байгаарай.

2. Доор заасан зургийн дагуу нүдний дасгал хийн булчингаа ажиллуулж байгаарай.
(Зарим дасгалыг хийхэд хэцүү байвал агаар дээр хуруугаараа тухайн дүрсийн сумны дагуу зурж дагуулан харах замаар хийгээрэй)

3. Хэрвээ та нүдний шил зүүдэг бол өдөр тутамд зүүдэг цагаа багасгаарай. Компьютерын урд суух, самбараас юм харах гэх мэт үедээ л зүүвэл зохино.

4. Нүдэндээ доорх зурагт харуулсны дагуу 1-ээс 6-р цэг хүртэл тоон дарааллаар хуруугаараа зөөлхөн массаж хийгээрэй.

Дунд болон долоовор хуруугаа ашиглан массаж хийгээрэй. Таны нүдэнд бага зэргийн даралт мэдэгдэнэ үү гэхээс өвдөлт мэдрэгдэхгүй.

 

5. Гадуур алхаж байхдаа аль болох алсын барааг ширтэж байгаарай. Газраас мөнгө олно гээд хөлрүүгээ ширтээд яваад байж болохгүй шүү. 😛

 

6. Өдөр бүр луувангийн шүүс уугаарай.

 

7. Хэрвээ нүд тань ядарч байвал бүлээн усаар угаагаарай.

 

8. Орондоо орохоос дор хаяж 2 цагийн өмнө зурагт, компьютерын дэлгэц ширтэхээ болих хэрэгтэй.

 

9. Энэтхэгийн Тратака нүдний дасгалыг туршаад үзээрэй. Энэ нь таны нүдийг ч оюун санааг ч төвлөрүүлж амраадаг байна.

Ямар ч хөдөлгөөнгүй суугаад задгай талбайд нэг цэгт төвлөрөн хараарай (жишээ нь лаа). Бүх анхаарлаа тэр зүйлдээ хандуулна. Аль болох нүдээ анивчихгүй байх ёстой. Харах зуураа санах ойдоо тухайн зүйлийн дүрсийг сайн цээжилж буулгаж аваарай.

 

Дараа нь нүдээ аниад бүх анхаарлаа 2 хөмсөгнийхөө голд төвлөрүүл. Цээжилсэн дүрсээ аль болох удаан төсөөл. Энэ үйл явц ойролцоогоор 10 минут үргэлжлэх ёстой.

 

Тус мэдээлэл танд таалагдсан бол SHARE хийж найзууддаа харуулаарай 🙂