Өдөр бүр бид өөрсдийнхөө талаар шинэ зүйл мэдэж авдаг шүү дээ. Америкийн Гар Судлалын Академийн тэргүүн Kay Packard, гар нь тухайн хүний талаар маш олон зүйлсийг агуулж байдаг талаар мэдээ оруулжээ. Академийн бусад судлаач нар ч гэсэн хуруу бүрийн хэлбэр өөр өөр утга агуулгатай байдаг талаар дурдсан байна.

Энэ мэдээллийг та бүхэнтэйгээ хуваалцъя.

1. Зөв гараа тодорхойл

Энэ нь их энгийн: Та нэг бол баруун гар тань зонхилдог буюу зөв, эсвэл солгой буюу буруу гэсэн төрлийн аль нэгт нь харьяалагдана. Таны зөв гарын хуруунууд хувийн зан чанар болон ажилд хандах хандлагын тань талаар өгүүлдэг бол солгой гарын тань хуруунууд ойр дотнын хүмүүстээ ханддаг хандлагын тань талаар өгүүлдэг байна.

2. Хүчтэй болон Сул хуруунуудаа тодорхойл

Хүн болгонд хүчтэй болон сул хуруунууд байдаг. Хэрвээ тухайн хуруу өөр хуруу луугаа налсан байдалтай, нэг их үүрэггүй бол тэр нь сул хуруу. Харин тэгш бөгөөд урт бол хүчтэй хуруу гэнэ.

– Зөв гарын тань эрхий хуруу хүчтэй бол та амжилтын төлөө шаргуу тэмцдэг нэгэн.

– Хүчтэй долоовор хуруу нь таныг хүч чадалд дуртай, бөгөөд тун гярхай хүн гэдгийг илтгэнэ.

– Дунд нь хуруу нь хариуцлагатай, өөртөө итгэлтэй, сайхан сэтгэлтэйг илтгэдэг.

– Ядам хуруу нь хүчтэй бол урлагийн мэдрэмжтэй, өөрийгөө маш сайн илэрхийлдэг гэдгийг илтгэнэ.

-Чигчий хуруу тань хүчтэй буюу тэгш сайхан бол бусадтай харилцах, нээлттэй байдал тань төгс гэдгийг илтгэж байна.

3. Хумсныхаа хэлбэрийг хараарай

– Бөөрөнхий хэлбэртэй хумстай хүмүүс бусадтай аль болох эвсэг, найртай байхыг хүсдэг бөгөөд зөрчилдөх дургүй байдаг.

– Хурц үзүүртэй хумстай хүмүүс шинэ зүйл хармагцаа хийж байсан зүйлсээ нэн даруй орхиж сатаарах хандлагатай байдаг.

– Дөрвөлжин бөгөөд хавтгай хумстай хүмүүс маш нямбай бөгөөд эргэлзээтэй зүйлсэд дургүй байдаг.

– Хүрз шиг хэлбэрийн хумстай хүмүүс харин зохион бүтээх, уран сэтгэх өндөр потенциалтай хүмүүс байдаг байна.

4. Хуруунуудынхаа хоорондын зайг ажиглаарай

Гараа тэгшхэн тавцан дээр тавиад ойроос ажиглаарай.

Хэрвээ таны хуруунууд нэг нэгнээсээ хол зайтай байвал та тун биеэ даасан, туршлага дүүрэн хүн юм.

Хэрвээ хуруунууд тань хоорондоо ойрхон зайтай бол та тун хашир, сэрэмжтэй, дотогшоогоо хүн юм.

Хэрвээ таны дунд болон ядам хуруунууд тань хоорондоо зайтай бол та бусдын ятгалгад өртдөггүй, бэрх хүн юм. Хэрвээ тэд хоорондоо тун ойрхон бол та дүрэм зөрчих дургүй, зарчимч хүн юм.

Чигчий болон ядам хурууныхаа хоорондын зайг ажиглаарай. Хэрвээ хоорондын зай нь их бол та ажил болон гэр бүлийн уур амьсгалд тань нөлөөлж мэдэх чухал ноцтой ярианаас зайлсхийх дуртай хүн юм. Хэрэв хоорондын зай нь дундаж байвал та тун бие даасан сэтгэлгээтэй, адал явдлыг эрэлхийлэгч нэгэн юм.

Эх сурвалж: American Academy of Hand Analysis

Танд тус мэдээлэл таалагдсан бол SHARE хийж бусдад түгээнэ үү. Баярлалаа 🙂