Энэ дэлхий дээрх ээж бүр амь биеэ үл хайрлан, үр хүүхэддээ бүх хайраа зориулдаг билээ. Эх хүний зовлонг та өөрийн биеэр ээж хүн болохоос нааш мэдрэхгүй биз.

Дараах зүйлсийг ээж тань үргэлж мэдэрдэг ч танд хэлж байгаагүй гэж бодож байна.

Та түүнийг маш их уйлуулсан.

Тэр жирэмсэн гэдгээ олж мэдээд уйлсан. Тэр чамайг төрүүлэхдээ уйлсан. Тэр анх чамайг тэврэхдээ уйлсан. Тэр баярын нулимс унагасан. Тэр айсандаа уйлсан. Тэр чамайг анзаарсан ч бай үгүй ч бай бүх аз жаргал, өвчин зовлонг тань мэдэрч дотроо уйлж байдаг.

Тэр сүүлчийн зүсэм бялууг идэхийг хүссэн.

Гэвч тэр чамайг сүүлчийн зүсэм рүү 2 алаг нүдээрээ хараад бяцхан хэлээрээ уруулаа долоохыг чинь хараад идэж чадаагүй. Өөрөө идэхээс илүүтэйгээр үр хүүхэд нь цатгалан байхыг хараад ээж хүн сэтгэлээрээ цадчихдаг юм шүү дээ.

Өвдөж байна.

Чи түүний үснээс нь зулгаахад тэр өвдсөн. Бяцхан ч гэсэн хурц хумсаараа түүнийг маажихад тэр өвдсөн, сүүгээ ууж байхдаа хазахад чинь тэр өвдсөн, гэдсэн дотор нь байхдаа хавиргалуу нь өшиглөхөд тэр маш их өвдсөн, түүний гэдсийг чи 9 сарын турш сунгаж татсан, энэ ертөнцөд бий болсон цагаасаа хойш л чи түүний биеийг өвтгөсөөр байгаа.

Тэр үргэлж айж байдаг.

Чамайг ухаан орсон цагаас хойш л тэр бүх чадлаараа чамайг хамгаалах болсон. Тэр чиний ээж баавгай болсон. Хөрш айлын бяцхан охин чамайг тэвэрч үзье гэхэд тэр ҮГҮЙ л гэж хариулсан. Учир нь энэ хорвоо дээр түүнээс өөр чамайг аюулгүй байлгах хүн байхгүй гэж тэр боддог.

“Ээж өөрөө залуу яваагүй бишдээ, найзуудтайгаа наргиж цэнгэмээр байна” гээд шөнө оройтоход чинь түүний тархинд чиний хэзээ ч төсөөлж дийлэхгүй олон бодлууд орж ирж санааг нь зовоодог. Тэр чамайг л гэртээ эсэн мэнд ирхийг хүлээж шөнө дунд хүртэл нойр нь хулжин хүлээдэг. Тэр чамайг л сургуульдаа хоцролгүй очоосой гэж өглөө эртлэн босдог.

Хар дарж зүүдлэх, уйлах бүрт чинь чиний л төлөө, чиний хажууд байдаг цорын ганц хүн.

Тэр ТӨГС биш гэдгээ мэднэ.

Тэр өөрийнхөө хамгийн том шүүмжлэгч нь. Тэр өөрийнхөө бүх дутагдлыг мэддэг бөгөөд заримдаа тэрнээсээ болж өөрийгөө ч үзэн яддаг. Чиний тал дээр гэхдээ тэр хамгийн чанга хатуу хүн. Тэр хамгийн төгс ээж болохыг хүсч нэг ч зүйл буруу хийхийг хүсээгүй – гэвч тэр хүн л болсон хойно алдаа гаргадаг. Тэр болдогсон бол бүхнээ зориулаад цаг хугацааг ухрааж юмсыг арай өөрөөр хийх юмсан гэж боддог ч энэ боломжгүй. Тиймээс түүнд сайн ханд, яаж ч уурлаж загнаж байсан энэ бүхэн чиний төлөө гэсэн түүний сэтгэл шүү дээ.

Тэр чамайг унтах хүртэл чинь ширтдэг байсан.

Түүнд шөнийн 3 цаг хүртэл сэрүүн байж чамайг унтаасай гэж залбирч суусан үе бий. Тэр нүдээ арай хийж нээн “Бүүвэй, бүүвэй” хэмээн чамайг унтуулахыг хүснэ. Ингээд арай хийж чамайг унтсаны дараа хэвтүүлээд, эгдүүтэй царайг чинь ширтэх үед бүх ядаргаа нь арилж, хайр гэх зүйлийн хамгийн дээд оргилыг мэдэрдэг.

Уйлах бүрт чинь түүний зүрх шархалдаг.

Түүнд чиний уйлах чимээ, хацрыг чинь даган урсах нулимснаас илүү гунигтай зүйл үгүй. Тэр чамайг тайтгаруулхын тулд чадах бүхнээ хийж, зогсолтгүй уйлах үед чинь зүрх нь хэдэн хэсэгт хугаадах шиг болдог.

Тэр үргэлж чамайг нэгт тавьдаг.

Тэр нойр хоолгүй, усанд ч оролгүй олон өдрийн өнгөрүүлсэн. Тэр үргэлж чиний хэрэгцээг өөрийнхөөсөө урд тавьдаг. Тэр бүхийл өдрийг чиний төлөө зарцуулж, өдрийн төгсгөлд өөртөө зарцуулах цаг үлддэггүй. Маргааш нь харин тэр бүхнийг дахиад эхнээс нь хийхэд бэлэн байдаг. Учир нь чи түүний бүх зүйл шүү дээ.

Тэр бүхнийг дахиад эхнээс нь хийхэд бэлэн.

Ээж байна гэдэг энэ дэлхийн хамгийн хэцүү ажил бөгөөд хүнийг хязгаарт нь тулгаж чаддаг. Ээж болсноор, чи уйлна, тэсэшгүй их өвдөнө, алдаа гаргана, хөдөлмөрлөж бас суралцана. Гэвч муу болгоноос илүүтэйгээр чи сэтгэл зүрхэндээ багтахааргүй их аз жаргал, хайрыг мэдрэх болно.

 

Чи хэчнээн ээжийгээ зовоож, нойргүй хонуулж, эрт сэрээж байсан ч тэр энэ бүхнийг дахиад хийхэд хэзээд бэлэн. Учир нь энэ бүхэн чиний л төлөө шүү дээ. Тиймээс ээжтэйгээ уулзах үедээ БАЯРЛАЛАА, бас ХАЙРТАЙ ШҮҮ гэдгээ ичиж нуулгүй хэлж байгаарай. Хэлэхэд хэцүү байсан ч ээжийгээ тэврээд, ээждээ үнэсүүлэх тэр мэдрэмжээс ямар их хайр ялгардаг гэж бодно?