Зуун жилийн өмнө нэгэн хүн өглөөний сонин уншиж байгаад эмгэнэлийн хэсэгт өөрийнхөө нэрийг харжээ. Сониныхон өөд болсон өөр хүнтэй андуурч алдаа гарсгасан байна. Эхэндээ маш их гайхав. Би үхчхээгүй биз дээ? Хэсэг тайвширсны дараа бусад хүмүүс түүний тухай юу гэснийг уншив.

Эмгэнэлд “Динамитын хаан өөд боллоо” , “Тэрээр үхлийн наймаачин байсан” гэснийг уншаад өөрөөсөө асуужээ:

“Би ингэж дурсагдах юм гэж үү?” Яав ч ингэж дурсагдахыг хүсэхгүй байлаа.

Тэр өдрөөс хойш энэ хүн энх тайвны төлөө зүтгэсэн. Түүнийг Алфред Нобел гэдэг байсан ба өдгөө бидний мэдэх Нобелийн шагналыг үүсгэгч юм.

 

Алфред Нобел 1833-1896

1901 оноос хойш Нобелийн шагнал нь дэлхийн өнцөг булан бүрт физик, хими, анагаах ухаан, уран зохиол, энх тайвны төлөө онцгой гавьяа байгуулсан хүмүүсийн амжилт хөдөлмөрийг нь үнэлэн шагнасаар байгаа. 1895 онд Алфред Нобелийн гэрээслэлийн дагуу түүний хөрөнгийн ихэнх хэсгийг Нобелийн шагналд зориулахаар тохирч анхны төсвийг нь бүрдүүлсэн байна. Тэртээ олон жилийн өмнө Нобел өөрөөсөө асуусан асуултыг та ч бас асуугаад үз.

Таны үнэт зүйл юу вэ?

Та яаж дурсагдахыг хүсэж байна вэ?

Хүмүүс таныг сайнаар дурсах уу?

Таны тухай ярихдаа хайр, хүндлэлийг тээх болов уу?

Таныг үгүйлэх болов уу?

 

Энэ асуултуудын хариулт таны сэтгэлд хүрэхгүй байвал өнөөдрөөс эхлэн өөрийн зан авир, хандлага, үйлдлийг өөрчлөөд үз. Эцэст нь таны хэлсэн үг, үйлдэл, хийж бүтээсэн зүйлсээр таныг дурсах болно.

 

Нэмэлт: Алфред Нобел өөрийн шагналыг математикийн амжилт гаргасан хүнд өгөхийг хориглосон. Учир нь түүний сэтгэлтэй бүсгүйг булаасан эр математикч байжээ.