Гэр бүлийн сэтгүүлийн албанд зөвлөгөө хүссэн захидал иржээ.

 

Уншигч бүсгүй:
Сайн байна уу? Би 26 настай, гэрлэсэн, 2 хүүхэдтэй эмэгтэй.
Өнгөрсөн лхагва гаригт нөхөр маань амралт авсан тул би машинаа өөрөө бариад ажилдаа явсан юм. Хүүхэд, гэрийн үйлчлэгч, нөхөр гурав маань гэрт үлдсэн л дээ. Гэрээс дөнгөж 2 км яваад байтал мотор хэт халаад ирэхээр нь шууд эргээд гэртээ харьсан.
Буцаж очоод нөхрөө үйлчлэгчтэй сексдэж байхыг нь барьчихсан!!!
Үнэхээр яахаа мэдэхгүй байна. Надад туслаач!!

 

Эрэгтэй зөвлөгч хариулсан нь:
Хөдөлж эхлээд удаагүй байхад мотор халж байвал карбюратор муудсан байна гэсэн үг. Усныхаа хэмжээг шалгаад, моторын тосоо солих хэрэгтэй. Алсдаа ийм асуудал гаргахгүйн тулд улиралд нэг удаа үзлэгт оруулж байвал зүгээр.
Тус болсон гэж найдаж байна. Баяртай.