Ирээд буцдаг нь хорвоогийн жам. Дараах хүмүүс амьсгал хураахын өмнөх сүүлчийн мөчдөө удаан хийхийг хүссэн, гайхалтай мөрөөдлүүдээ биелүүлхийг хүсжээ.

#1 Ердөө 6 хан настай бяцхан охин Elena тархины хорт хавдартай, хугацаа тун бага үлдсэн гэж тогтоогдсон бөгөөд аав ээждээ зориулж 100 гаруй бяцхан хайрын захианууд гэрийнхээ өнцөг булан бүрт нууж эхэлжээ. Өөд болсоных нь дараа эцэг эх нь гэрээ цэвэрлэж байхдаа энд тэндээс хайрын захиа гарч ирэх бүрт нулимс дуслуулан уншдаг байжээ.

#2 Өвөө маань өөд болохоос 7 хоногийн өмнө би эмнэлгийнх нь шүүгээнд түүний дуртай шар айргийг нь хийчихсэн юм. Энэ түүний хамгийн сүүлчийн шар айраг байлаа.

#3 Түүний сүүлчийн хүсэл нь хайрт муур Оливэрээ сүүлчийн удаа харах байлаа.

#4 Ээж минь 15 жилийн турш хорт хавдартай тэмцэж буй хүн. Өөд болохынхоо өмнөх өдөр аавтай сүүлчийн удаа бүжиглэж байна.

#5 Хугацаа нь тун дөхсөн хүү хүнд өвчтэй ээждээ бөөрөө өгхийг хүсжээ. Ингэснээр ээж нь үхлээс аврагдсан байна.

#6 Гуравхан настай хүнд өвчтэй бяцхан охины сүүлчийн хүсэл нь Ханхүү болон Гүнжтэй уулзах байлаа.

#7 Хорт хавдрын өвчтөн Марио Rotterdam дахь амьтны хүрээлэнгийн анаашнуудтайгаа салах ёс гүйцэтгэж байна. Тэрээр хашааг нь цэвэрлэгч байжээ.

#8 Уушгины хүнд өвчтэй 5 настай бяцхан охин Хуримаа хийж үзэхийг хүсжээ. Эмнэлгийнхэн бяцхан хуримын ёслолыг хамгийн сайн найзтай нь тэмдэглэж өгөв. Энэ ёслол нь түүнийг амьсгал хураахаас хэдхэн цагийн өмнө болжээ.

#9 Шивээсчин залуу 12 настай хүүгийн сүүлчийн хүслийг биелүүлж өгчээ.

#10 “75 жил” ханилсан энэхүү хос нэг нэгнийхээ гар дээр 1 цагийн зайтай өөд болцгоожээ.
ҮҮРД ХАМТДАА

#11 Parkinson-ы эмгэгээр өвчилсөн 87 настай тэрээр залуудаа морин үзүүлбэр хийдэг нэгэн байжээ. Сүүлчийн хүсэл болох эцсийн удаа морь унах хүслийг нь биелүүлж буй нь энэ аж.

#12 Хайрт морьтойгоо сүүлчийн удаа уулзахыг хүсжээ.

#13 Орон гэргүй эрийн сүүлчийн хүсэл нь хайрт нохойтойгоо уулзах байлаа.

#14 Сүүлийн ганц удаа шинэхэн төрсөн дүүгээ хармаар байна.

#15 Энэхүү аавд эцсийн ганцхан хүсэл байлаа: Хүүгээ их сургуулиа төгсөхийг харах. Хүү ч амжиж хүслийг нь биелүүллээ.

Гай зовлон гэдэг хэлж ирэхгүй хийсч ирдэг шүү дээ. Хүн хүнээ хайрлаж, эрүүл хэвшилтэй амьдарцгаая!

Share хийнэ үү. 🙂

2-р хэсэг тун удахгүй.