Залуу, сайхан харагдахыг эмэгтэй хүн бүр хүсдэг. Гэтэл санаснаар болохгүй цагийн эрхээр гарч ирсэн үрчлээг яах вэ? Үүнийг шийдэхэд туслах зөвлөгөөг гоо сайханч өгсөн байна.

Насанд хүрсэн эмэгтэйчүүдийн хувьд бага зэрэг гэрэл ойлгодог суурь тавих нь зөв. Ингэснээр үрчлээ тогтсон хэсгийг илүү өнгөлөг, толигор болгодог.

Өтгөн биш (аль болох шингэн) суурь будалт хийж өгснөөр арьс илүү толигор харагдах ба өө сэвийг сайн дарна.

Хөмсөгний хэлбэр өөгүй байх нь таныг сайхан харагдуулах ба арчилгаа сайн тавьдгийг илтгэнэ. Үзүүрийн нуман хэсгийг өөгүй байлгаснаар илүү эрч хүчтэй харагдуулж, нүдийг том харагдуулна. Уусалттай хар, саарал өнгөнөөс зайлсхийх хэрэгтэй. Дулаан өнгөөр сүүдэр тавьснаар илүү залуу харагдах болно.

Нарийн үзүүртэй харандаагаар сормуусны угт нарийн хар зураас зурж өгнө. Сормуус Нүд хүрээлэгч биш шүү. Ингэснээр нүд хүнхэр мэт бол, сормуус өтгөн харагдана.

Зовхинд сүүдэр тавьж өгнө. Дотроосоо гадагшаа өнгө нь тодорч байх хэрэгтэй.

Гадны хэсгийг аль болох бараан өнгөөр сүүдэрлэх ёстой.

Зовхины гадагшаа 1/3 хэсэгт нь бараан сүүдэр тавьснаар нүдний будаг илүү тод харагдах ба овор нэмэхгүй.

Хацартаа сүүдэр тавьснаар шанаа илүү нарийн, шулуун харагдана.

Уруулын будалтыг илүү удаан хугацаанд байлгахын тулд чанартай харандаа хэрэглэх хэрэгтэй. Уруулаа хүрээлэхээс гадна бүхэлд нь зөөлөн уусалттай өнгөөр будах хэрэгтэй.

Гялалзсан харагдуулахыг хүсвэл харандааны дараа уруулын будаг хэрэглэнэ. Уруулын гол хэсэгтээ цайвар сүүдэр тавьж өгөх ба дотор ирмэгүүдийг тод бараанаар будна. Ингэснээр уруул жижиг харагдахгүй.

Нүүр будалтын гол зорилго бүхий л насны эмэгтэйчүүдийг өөртөө итгэлтэй, сэтгэл хангауун байхад чиглэнэ.

Энэхүү мэдээ таалагдсан бол бусдад түгээж харуулаарай.