Хөлийн хурууны хэлбэр тань таны талаар юуг илэрхийлж байна вэ?

Египт хөл

Бүх хөлийн хуруунууд нь нэг шугаманд жигд жагссан байрлалтай бөгөөд томоосоо жижигрэх байдлаар эгнэсэн хуруутай хүмүүсийг Египт хуруутай гэнэ.

Ийм хүмүүс ихэвчлэн нууцлаг, ганцаардмал, зан ааш нь хурдан солигддог хүмүүс байдаг.

Ром хөл

Хамгийн түгээмэл төрлийн хөл. Ийм хөлтэй хүмүүс нийтэч бас нөхөрсөг байдаг. Нэг төрлийн харизма буюу бусдыг өөртөө татах чадвартай хүмүүс.

Тариачины хөл

Бүх хөлийн хуруунууд нь тэгш нэг хэмд байдаг хүмүүсийг Тариачины хөлтэй гэнэ. Ийм хөлтэй хүмүүс тайван, тогтоцтой бөгөөд туршлага арвинтай хүмүүс байдаг. Ерөнхийдөө итгэж болохуйц бөгөөд үргэлж амлалтандаа хүрдэг хүмүүс юм.

Грек хөл

Хөлийн долоовор хуруу нь бусад хуруунаасаа урт байхыг хэлдэг бөгөөд ийм хүмүүсийг Грек хуруутай хүн гэнэ. Ийм хөлийн хуруутай хүмүүс ихэвчлэн их уран бөгөөд мэдрэмтгий хүмүүс байдаг бөгөөд ихэнхи тамирчид ийм хөлтэй байдаг.

Хөдөлдөггүй чигчий хуруу

Чигчий хуруугаа дангаар нь хөдөлгөж чаддаггүй, гараа оролцуулж байж хөдөлгөдөг хүмүүс байдаг л биз? Тэгвэл ийм хүмүүс яг л ажлын төлөө төрсөн мэт шаргуу хүмүүс байдаг гэнэ шүү.

Чигчий хуруу нь дангаараа хөдөлж чаддаг

Чигчий хуруу нь дангаараа хөдөлдөг хүмүүс нь хөдөлдөггүй хүмүүсээс эсрэг төрлийн хүмүүс байдаг. Тэд бол эрх чөлөөтэй, адал явдалд дуртай, үргэлж шинийг эрэлхийлж байдаг.

Санаагаар унасан үед нь ямар нэг галзуу хөгжилтэй зүйл хийх санал тавивал дороо л үсрээд босоод ирнэ дээ.

Маш жижигхэн чигчий хуруу

Ийм хөлийн хуруутай хүмүүс ихэвчлэн олон нийтийн үзэл бодлыг үгүйсгэх, бүх зүйлсийг өөрийнхөөрөө хийх дутай байдаг.

Дунд хуруу гадагч чиглэсэн

Ийм хөлийн хуруутай хүмүүс аливаа юмыг хийхдээ маш сайн төлөвлөдөг. Мөн бүх нөхцөл байдлыг удирдаж чаддаг.

Долоовор болон дунд хуруу завсараа зайтай

Ийм хөлтэй хүмүүс сэтгэл хөдлөлөө хэрэгтэй нөхцөл байдлуудад маш сайн удирдаж чаддаг цэгцтэй хүмүүс. Маш сайн наймаачид, дипломатчид, шинжээч хүмүүс болдог.