Эхнэр маань ажилладаггүй.

Миний эхнэр ажил хийдэггүй!!

 

Нэгэн Нөхөр(Н), сэтгэлзүйч(С) хоёрын хоорондын яриа:

СЭ: Эрхмээ та юу хийж амьдардаг вэ?

НӨ: Банкинд санхүүч хийдэг.

СЭ: Таны эхнэр?

НӨ: Ажил хийдэггүй. Гэрийн эзэгтэй.

СЭ: Танай гэрийн өглөөний цайг хэн бэлддэг вэ?

НӨ: Эхнэр маань. Учир нь тэр ажил хийдэггүй.

СЭ: Эхнэр чинь хэдэн цагт босдог вэ?

НӨ: Юмаа зохицуулахын тулд эрт босдог. Хүүхдүүдээ хувцаслаж, үсийг нь сүлжиж, өдрийн хоолыг нь бэлдэж, өглөөний цайны дараа шүдийг нь угаалгаж, хичээлийн хэрэглэлүүдийг нь бэлдэж өгдөг. Бас бага хүүхдээ хуурайлж хөхүүлдэг дээ.

СЭ: Хүүхдүүд чинь сургуульдаа яаж очдог вэ?

НӨ: Ажил хийдэггүй болохоор эхнэр маань тэднийг хүргэж өгдөг.

СЭ: Хүүхдүүдээ хүргэсний дараа эхнэр чинь юу хийдэг вэ?

НӨ: Нэгэнт гарсан болохоор гадуурх ажлуудаа зохицуулж, дэлгүүрээс хүнсний зүйлсээ цуглуулна. Хааяа зарим юмаа мартчихдаг болохоор дахиж гарж гүйцээнэ. Мэдээж бага хүүхдээ дагуулж явна. Харьсныхаа дараа хүүхдээ хөхүүлж, хуурайлж, унтуулчхаад, гал тогоо цэвэрлэж, хувцас угаагаад гэрээ цэвэрлэнэ. Ажилладаггүй юм чинь тэгэхээс яахав.

СЭ: Ажил дуусч, гэртээ хариад та юу хийдэг вэ?

НӨ: Мэдээж амралгүй яахав. Өдөржин ажиллаж ядарсан юм чинь.

СЭ: Эхнэр чинь оройдоо юу хийдэг вэ?

НӨ: Оройн хоолоо хийнэ, аягаа угаана, гэрээ цэгцэлнэ. Хүүхдүүдийн гэрийн даалгаврыг хийлгээд, багыгаа хуурайлж, хөхүүлнэ. Шөнөдөө хэд хэд босч хүүхдээ хөхүүлнэ. Өглөө ажилгүй юм чинь зүгээр шд.

 

-Дэлхий даяар маш олон эмэгтэйчүүд өдөр бүрийг ийм байдлаар өнгөрүүлдэг… Гэтэл энэ нь “ажил хийдэггүй” гэсэн үг үү?!

Ямар нэгэн батламж, цалин орлогогүй ч гэлээ гэрийн эзэгтэйн үүрэг их чухал!

Ээж, эгч, эмээ, охиноо хайрла.

Учир нь тэд маш их зүйлийг гэр бүлдээ зориулдаг.

Та ажилладаг уу? Эсвэл “ажил хийдэггүй” гэрийн эзэгтэй юу? гэж асуувал тэр:

Хоногийн 24 цагийн турш эхнэрийн үүрэг гүйцэтгэдэг.

Би бол ээж,

Эмэгтэй хүн,

Айлын охин,

Өглөөний сэрүүлэг,

Тогооч,

Гэрийн үйлчлэгч,

Багш,

Хүүхэд асрагч,

Сувилагч,

Хар ажилчин,

Асран хамгаалагч,

Зөвлөгч,

Аргадан тайтгаруулагч,

Надад амралт гэж байхгүй,

Өвдөх эрх ч байхгүй.

Өдөр шөнийн алинд нь ч ялгаагүй

Энэ үүргүүдийг биелүүлээд

Ямар ч цалин авдаггүй байтал…

Хүмүүс намайг

өдөржин юугаа хийдэг юм?” гэж хэлдэг.

Гэр бүл, эрхэм хүмүүсийнхээ төлөө өөрсдийн амьдралыг зориулж буй бүх эмэгтэйчүүдэд баярлалаа.

 

Амьдралд чинь гэрэл нэмсэн сайхан эмэгтэй бүртээ энэ мэдээг түгээж харуулаарай.