Хэрвээ та хүүхэд ахуй насандаа өрөөндөө хэт замбараагүй байснаасаа болж эцэг эхдээ загнуулдаг, эрт унттахгүй гэж дайн зарладаг, ганц хараалын үг найзууд дундаа хэлж байгаад гэрийнхэндээ баригдаж загнуулж байсан бол таны сэтгэл санааг дэмжих үгсийг энд бичих гэж байна. Яагаад гэж үү? Зарим нэг судлаачдын үзэж байгаагаар ийм хүн үнэндээ маш гоц ухаантай хүн байдаг гэнэ шүү. 

Ухаалаг, гоц хүмүүс ч заримдаа хараалын үгс хэрэглэдэг

Зөвхөн мэдлэг боловсролгүй дорой хүмүүс л хараалын үгсийг хайр найргүй урсгадаг, учир нь тэдний үгсийн баялаг их ядуу хомс гэсэн үзэл бодол байдаг. Гэвч бодит байдал дээр хэзээ ч хараалын үгс ашигладаггүй хүн үгсийн баялаг маш муутай байдаг.

Америкийн зарим нэгэн шинжлэх ухааны академууд нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Судалгаанд оролцсон хүмүүсээс мэддэг бүх хараалын муу үгнүүдээ тоолон хэлэхийг хүсэв. Хариу нь тун гайхширмаар байлаа. Хамгийн олон хараал мэддэг хүмүүс нь хамгийн өндөр IQ тэй хүмүүс болж таарав. Мөн тэдгээр хүмүүсийн уран илтгэх чадвар нь ч хараалын үг мэддэггүй хүмүүсээс хавь илүү байв.

Түүгээр ч зогсохгүй, ухаантай хүмүүс тухайн нөхцөл байдалд таарсан үгээ зөв сонгож чаддаг бөгөөд, хаана хараал хэлж, хаана чимээгүй байхаа тун сайн мэддэг гэнэ шүү.

Олон авьяаслаг, ухаалаг хүмүүс оройтож унтах зуршилтай байдаг. 

Удаан хугацааны туршид эрдэмтэн судлаачид гайхалтай чадварлаг болон томоохон амжилтанд хүрсэн өндөр оюуны чадамжтай хүмүүс яагаад шөнийн цагаар шар шувуу мэт, зорилгынхоо төлөө сууж хонодог байсан талаар судалсаар байна. Хэрвээ таны үр бүтээмжтэй, тав тухтай цаг шөнө байдаг бол Charles Darwin, Winston Churchill, Elvis Presley нарын эгнээнд нэгдээрэй!

Гэртээ, машиндаа замбараагүй байх нь зарим тохиолдолд өндөр оюуны чадамжтай холбогддог

Albert Einstein-ы ажлын ширээ

Миннесотагийн Их сургуульд хийгдсэн судалгааны үр дүн нь тун сонирхол төрүүлэм аж. Хэн нэгний ширээн дээрх эмх замбараагүй байдал нь тухайн хүнийг эмх цэгцгүй хүн гэдгийг харуулж буй бус, харин тэдний тархи нь чухал зүйлс дээрээ төвлөрч байгааг харуулдаг байна. Бодоо үз л дээ – Бид хийх нэг их чухал зүйлгүй үедээ өөрсдийгөө завгүй байлгахын тулд эргэн тойрноо цэгцэлж янзалдаг шүү дээ.

Түүнээс гадна, сэтгэл судлаачдын үзэж байгаагаар эмх замбараагүй орчин нь хүнд криэтив буюу бүтээлч нөхцөлийг үүсгэдэг ба шинэлэг санаа бодож олох, нэгэн хэвийн баригдмал бус, хайрцагнаас гадуур сэтгэхэд тусалдаг байна.