Урин дулаан цаг нэгэнт хаяанд иржээ. Халуун наранд алхана гэдэг охид бүсгүйчүүдийн хувьд нүүр будалтаа удаан хадлагахад маш том сорилт болдог шүү дээ. Тиймээс бидний зүгээс бүсгүйчүүддээ гоо сайхны бүтээгдэхүүнээ халуун зуны өдрүүдэд хэрхэн зөв зохистой ашиглах талаар зөвөлгөө оруулж байна.

1. Зөв крем сонгох

Мэргэжлийн гоо сайханчид болон арьс судлаачид таныг зун цагт тосон төрлийн крем ашиглахгүй байхыг зөвлөж байна.

2. Нүүр будалт хийхдээ суурь тавих

Тонер түрхэхийн өмнө арьсандаа чийгшүүлэгч крем түрхэж эхний давхаргыг тавина. Энэ нь таны нүүрний будгийг илүү удаан тогтвортой байхад туслаж, халуун өдрүүдийг ажрахгүй давах болно.

3. Энгэсэг түрхэх

Оо энгэсэг түрхэхдээ хэзээ ч гар хуруугаа ашиглаж болохгүй шүү! Энгэсэг түрхэгч эсвэл багс ашиглаарай. Ингэснээр оо энгэсэг маш нимгэн давхаргаар түрхэгдэж, зуны халуунд гарахад маш тохиромжтой болдог.

4. Хурдан шингэдэг “Борлуулдаг тос, нунтаг” түрхэх

Арьс борлуулах тос, нунтаг түрхэх нь таны нүдийг илүү тод гэрэлтүүлж харагдуулахаас гадна, шүдний цагааныг гялалзуулах болно. Нөлөөллийг нь илүү гаргаж харуулахын тулд тосоо дух, шанааны яс, эрүү, хамар зэрэг газруудад түрхээрэй.

5. Нүүр будалтаа хамгийн бага хэмжээнд байлгах

Ихэнхдээ нүүр будалт халуун дулааныг тэсэлгүй хайлж эхэлдэг шүү дээ. Тиймээс, таны алтан дүрэм “Хамгийн бага нүүр будалт, хамгийн бага асуудал” байх ёстой. Энгийн чийгшүүлэгч тос, өө дарагч, хомсөг сормуусны будаг зэргийн хослол халуун өдрүүдийг давахад хангалттай байх болно.

6. Тослог арьс гялтганахтай тэмцэх

Арьсаа гялтганаж гэрэл ойж харагдахаас сэргийлхийн тулд та илүү гэгээлэг өнгийн суурь крем ашиглаарай. Энэ нь арьсны нүхэнд нуугдсан тослогтой харилцан үйлчлэлцсэнээр бага зэргийн бараан болж харагддаг.

7. Хэт тод өнгөнүүдээс зайлсхийх

Таны дулаан цагт ашиглах будаг энгэсэгний сан дунд хэт тод, хурц өнгийн будагнууд байхгүй гэж найдаж байна. Учир нь тэд зарим нэг талаар балиар, барзгар харагддагаас гадна таны зовхийг хэт нүсэр, хүнд харагдуулах аюултай. Тэдний оронд нүүр будалтын өнгийн харандаа ашиглахыг зөвлөж байна.

8. Зөв зохистой зовхины будаг сонгох

Зуны халуун нь кремний төрлийн зовхины будгуудыг баллаж, нүдний зовхиор нэг жижиг хэсгүүдэд бүлэгнэж тархахад хүргэдэг. Энэ нь таныг барзгар төрхтэй харагдуулдаг. Үүнээс сэргийлхийн тулд шингэн, усан зовхины будаг ашиглаад үзээрэй. Ашиглахад маш амарханаас гадна, арьсанд маш хурдан шингэж, хайлж бүлэгнэдэггүй.

9. Хацар өнгөлөгч ашиглах

Халуун өдөр хуурай хацар өнгөлөгч ашиглах үед хөлстэй холилдож заваарч өгдөг. Хэрвээ та үүнээс зайлсхийж, гайхалтай төрхтэй харагдмаар байвал шингэн хацар өнгөлөгч сонгоорой. Маш нимгэн түрхэх хэрэгтэй бөгөөд арьс амьсгалж чадах хэмжээнд түрхэх хэрэгтэй шүү.

10. Зөв пудрь сонгох

Халуун, нартай өдрүүдэд шахмал пудрь ашиглах нь тун тохиромжгүй. Нарны шууд тусгал, хөлс зэрэг нь түүнийг бөөгнөрүүлж, барзгар, муухай харагдуулдаг. Харин түүний оронд нунтаг пудрь ашиглаарай. Энэ нь таны нүүрний будгийг илүү олон цаг тогтвортой байхад тусалдаг байна.

11. Удаан тогтоцтой сормуусны будаг ашиглах

Усны хамгаалалттай маскара борооны улиралд хамгийн хэрэгтэй зүйл.

12. Тохиромжтой нүд болон хөмсөгний харандаа ашиглах

Халуун цаг агаартай үед тосон харандаа ашиглахаас зайлсхийгээрэй. Халуун наранд урсчихна шүү!

13. Зөв уруулын будаг ашиглах

Зун цагт удаан тогтдог уруулын будаг БИТГИЙ ашиглаарай. Энэ нь халуунд таны уруулыг маш ихээр хатаадаг. Тиймээс үүний оронд уруул өнгөлөгч ашиглаарай. Янзлахад амар, тэгээд ч чанартай уруул өнгөлөгч нь урууланд хэрэгцээтэй шим тэжээлийг өгдөг.

14. Будагны хавтантайгаа сайтар ажиллах

15. Нүүрний тослог шингээгч цаас хэрэглэх

Халуун өдрүүдэд нүүрний тослогийг шингээдэг зориулалтын цаасыг байнга биедээ авч яваарай. Энэ нь будгаа янзлахад тань хурдтай туслаж, гялтганасан хэсгийг цэвэрлэж, хөлсөө арчихад хамгийн тохиромжтой хэрэгсэл юм.