------------


Эрдэмтэд биднийг сонин хачирхалтай ололт нээлтээрээ алмайруулсаар л байдаг шүү дээ. Хамгийн сүүлчийн үеийн жишээ гэхэд Калифорны Их Сургуулийн эрдэмтэд эцэг эхээ хэрхэн аз жаргалтай байлгаж, илүү урт удаан наслуулах вэ? гэдэг талаар судалсан бөгөөд жор нь тун энгийн аж.

Өтлөх үйл явцыг гол хөдөлгөдөг хүчин зүйл нь ганцаардал юм. Эрдэмтэд 71 орчим насны 1600-гаад настнуудыг судалгаанд хамруулсан байна. Энд эрүүл мэнд, нийгэм эдийн засгийн байдал гэх мэт хүчин зүйлс дурдагдсангүй. Зөвхөн ганцаардал.

6 жил үргэлжилсэн судалгаанд, нийт нас барагсдын 14% нь гэрийнхэн, үр хүүхдүүд нь тогтмол зочилдог, 23% нь гэрийнхэн нь огт эргэдэггүй хүмүүс байлаа.

Нас нэмж, хөгширөх тусам хүн үр хүүхэд, гэр бүлтэйгээ харилцах харилцаагаа эрхэмлэдэг байна. Үүнтэй зэрэгцэн үр хүүхэд, ач зээ нар нь эцэг эхтэйгээ харилцаа бага тогтоохыг эрмэлздэг байна.

Хөгшид буурлууд залуу хүмүүстэй харьцуулахад найзууд болон ураг төрлийн хүмүүсээрээ дутагдах тал дээр илүү тэвчээртэй, хүлээцтэй байдаг. 

Тэд хэзээд туршлагаасаа хуваалцах, сургааль айлдахад бэлэн байдаг.

Аливаа асуудал тулгарах үед бид аль болох эцэг эхээсээ нуухыг оролддог шүү дээ. Энэ нь магадгүй зэмлүүлэх вий гэсэн айдас, эсвэл хувийн асуудлаа хүнд хэлэхгүй гэсэн бодлоос болдог. Эцэг эх гэдэг зэмлэхдээ хүртэл хайрлаж зэмлэдэг улс. Тиймээс ч тэр бид тэднээс хичнээн их зүйлсийг авсан бэ? Тэдэнд бидний анхаарал халамж хичнээн чухал билээ дээ гэдэг талаар сайн анхаарах хэрэгтэй. Үйлийн үр гэж байдаг шүү дээ. Та ч гэсэн хэзээ нэг өдөр өтөлж хөгширөх үед үр хүүхдүүд тань яг л таны замаар явах болно. 

7 хоногт хэдхээн цагийг тэдэн дээрээ зочлоход зарцуул, хол байгаа бол хэд хоногтоо утсаар ярьчихаж бай, ингэснээр та тэдний амьдрах хугацааг сунгаж байна гэсэн үг юм!