Хэн нэгэн танд сэжигтэй санагдаж, ярьж байгаа зүйлст нь итгэлгүй байх тусам таны толгойд олон бодол эргэлдэж стресстэж эхэлдэг шүү дээ. Дараах аргууд нь бүр үнэхээр мэргэжлийн худалч, луйварчин хүнийг ч олж мэдэхэд тустай аргууд юм шүү.

1. Биеийн хэл

Хэрвээ та хэн нэгний хэлсэн зүйлд эргэлзэж байгаа бол хэлж буй үгсээс нь илүү үйлдэл, хөдөлгөөнд нь анхаарлаа хандуулаарай. Худал ярьж буй хүмүүс ихэвчлэн гараа нуухыг оролддог (2 гараа тас хавчих, халаасандаа хийх, гаран дээрээ суух, нурууныхаа ард ачих гэх мэт) ба худал ярьж байхдаа харц шулуун суухаас зайлсхийж, хөлөө үе үе дороо дэвсэлж эхэлдэг. Мөн хэрэв тэд таныг юм ярьж байхад уруулаа өмөлзүүлж эсвэл байн байн долоогоод байвал энэ нь тэднийг худал хэлж байх магадлалтай гэсэн үг юм.

2. Амьсгал

Хүн худал хэлэх үедээ сандарснаар цусны урсгал болон зүрхний цохилтын давтамж өөрчлөгдөж, үүнээс улбаалан тухайн хүн хэт гүн амьсгал авч, дуу хоолойны өнгө нь намуусч эхэлдэг байна.

3. Хөдөлгөөнгүй хөших

Худал хэлж буй хүн ихэвчлэн их түгшүүртэй байдаг учир тийм хүний биеийн хөшинг байдлаар нь илрүүлж болдог. Мөрөө хавчих, гараа солбих, эсвэл хөлөө солбин ачих гэх мэт байдал нь сэжигтэний хуурмаг байдаг, тухгүй байдлыг илтгэдэг байна.

4. Хэт их хөлрөх

Жишим ч үгүй худлаа ярьдаг, мэргэжлийн хүмүүс ч худал хэлэхдээ дотроо стресстдэг. Хүн худал хэлэх үедээ гэм хоргүй худал хэлж байсан ч энгийнээсээ илүү хөлөрдөг. Учир нь хөлрөх нь хүний биеийн стресст үзүүлдэг хариу үйлдэл юм.

5. Нүдрүү минь хар!

Худал хэлж буй хүн таны харцнаас зугтахыг оролдох болно. Хэдийгээр та түүнтэй харц тулгарсан байсан ч тэр таныг ширтэхдээ нүдээ хэт ойр ойрхон анивчих, эсвэл бараг анивчихгүй цоо ширтэх гэх мэт үйлдэл гаргадаг.

6. Өөр юм ярья

Худал ярьж байх үедээ хүн бүр эмзэг, тогтворгүй болж эхэлдэг. Дэндүү туршлагатай, тайван царайлж байгаад л худал хэлдэг хүн ч гэсэн дотроо бол сандарч л байдаг. Тиймдээ ч худал хэлж буй хүн ярианы сэдвийг өөрчлөх, хурдхан өөр зүйл ярихыг эрмэлздэг байна.

7. Хэт их нүүр, толгойдоо хүрэх

Сэжигтэний толгойдоо хүрч буй үйлдэлүүдийг сайн ажиглаарай. Худал ярьж буй хүн ихэвчлэн үсээ илбэх, нүүр болон хүзүүгээ илэх, хамраа маажих, эсвэл бүр амаа байн байн хаах зэрэг үйлдэл гаргадаг.

8. Хэт өөрийгөө хамгаалсан байдал

Та худал хэлж буй хүний урдаас нотлох баримт гаргаж ирэх үед тэд хэт өөрийгөө хамгаалах төлөвт шилжиж, ямар ч асуултанд хариулахаас татгалзаж, бүр таныг өөрөө худал хэлж байгаа ч гэж гүтгэж магадгүй юм. Хэрвээ сэжигтэн таны асуултанд “Чамд ямар хамаатай юм” “Наадах чинь одоо чухал бишээ” гэх мэт үгсээр хариулж байвал тэр аль хэдийн хэмжээ нь тулж, хамгаалалтаараа дайрч давшилж байна гэсэн үг юм.

9. Дууны өнгө, хурд

Хүн худал хэлж байх үед хоолойн хөвч нь чангарч, дуу нь өндөрсөх төлөвтэй байдаг. Мөн хүн худал хэлэхдээ ердийнхөөсөө хурдан ярих эсвэл нэгэн хэвийн дууны өнгөөр ярих, ээрч гацах, түгдрэх, яриандаа алдаа гаргах гэх мэт үйлдэлүүд гаргадаг байна.

10. Сүүлийн үеийн технологи

Утсаар ярих, мессеж бичихдээ худал ярих нь нүүр тулгарахгүй, ямар ч биеийн хэл, хөдөлгөөн гаргахгүй учраас илүү амархан байдаг. Мөн холоос харилцах нь худал хэлж буй хүнд ярих зүйлсээ төлөвлөх, буруугүй гэсэн нотолгоо бэлтгэх хангалттай цаг хожиж өгдөг. Түүнтэй утсаар ярьж байхдаа нэг л өөр хүн шиг ярих, сэдвийг аль болох хурдан өөрчлөх зэргийг сайн ажиглаж, “Үнэндээ” “… гэж хэлэх гээд буруу хэлчихлээ” гэх мэт үгнүүдээр сэжигтэй эсхийг нь таньж мэдэж болно.