------------


Энэ бол таны сэтгэл зүйн талаар илэрхийлэх маш энгийн тест юм. Доорх зургийг ажиглаад ихэвчлэн ийм байрлалтай унтдаг гэснээ сонгоод өөрийнхөө талаар олж мэдээрэй. 🙂

  1. Хэрвээ та үргэлж өвдгөө нийлүүлж, хажуу тийш харж унтдаг бол зан ааш тогтвортой, итгэл даахуйц хүн юм. Таны уурыг хүргэнэ гэдэг тийм ч амар биш бөгөөд та ирээдүйдээ санаа зовнидоггүй өөдрөг нэгэн. Амьдралд тань ямар ч хүнд асуудал тулгарсан та түүний эсрэг бат зогсож чаддаг хүчтэй хүн юм.
  2. Хэрвээ та ихэвчлэн эхийн хэвлийд байгаа мэт эвхэрч унтдаг бол бусад хүмүүсээр хамгаалуулах, бусдад өөрийгөө сайнаар ойлгуулахыг хүсдэг нэгэн юм. Ингэж эвхэрч хэвтсэнээр та өөрийгөө гадаад ертөнц дэх асуудлуудаас хөндийрүүлж чаддаг. Танд тохирох сонирхол хобби бол зураг зурах, бүжиглэж сурах, блог хөтлөх зэрэг юм.
  3. Хэрвээ та гэдсээрээ хэвтэж, 4 мөчөө тарааж унтах дуртай бол төрөлхийн удирдагч хүн юм. Та бол түргэн зантай, санаачлагыг гартаа авах дуртай, хувийн амьдрал болоод ажлаа эмх цэгцтэй, дараалалтай байлгах тал дээр мэргэжлийн байдаг. Та гэнэтийн үйл явдлуудад нэг их дуртай биш, бүх зүйлс эмх цэгцтэй төлөвлөсний дагуу өрнөхөд дуртай. Таны шaргуу зан болоод хариуцлага өндөртэй байдал тань томоохон амжилтанд хүргэх болно.
  4. Хэрвээ та нуруугаа тэнийлгэн дээш харж унтах дуртай бол амьдралд хайртай, эерэг эрч хүчээр дүүрэн бөгөөд олны анхаарлын төвд байх дуртай, бусадтай сайн харилцаатай байхыг эрхэмлэдэг хүн юм. Та ажилдаа тун шаргуу, тэвчээртэй байдаг бөгөөд нөгөө талаас үргэлж үнэний төлөө тэмцдэг нэгэн юм.
  5. Хэрвээ та номхон зогсож буй цэрэг адил унтдаг бол эмх цэгцтэй байдлыг эрхэмлэдэг, амьдралынхаа гол зорилгыг мэддэг, түүнийхээ төлөө бүхнээ зориулан хөдөлмөрлөхөд бэлэн хүн юм. Гэвч та заримдаа их хатуу чанга, хэт ёсорхуу, шаардлага өндөртэй зан гаргадаг ч өөрөөсөө ихийг шаарддаг нэгэн юм.
  6. Хэрвээ та яг л дэглий шувуу шиг нэг хөлөө өргөж унтах дуртай бол тааварлахын аргагүй зан чанартай, бүх төрлийн адал явдалд дуртай хүн бөгөөд зан ааш хурдан өөрчлөгддөг, тэр нь эргэн тойрны хүмүүс бага зэрэг хүндрэл учруулдаг байна. Сонголт хийхдээ их маруухан удаан тээнэгэлзэж зогсдог. Та ажил болоод хувийн амьдралдаа тогтвортой, амар амгалан байхыг эрхэмлэдэг нэгэн юм.

(Таны унтдаг байрлал энэ зурган дунд байхгүй бол та бүү гайхаарай. Та их ховорын бараа бөгөөд өвөрмөц сэтгэхүйтэй нэгэн юм)

Мөн хэрвээ та нэгээс олон байрлалаар хөрвөөж унтдаг хүн бол олон төрлийн зан араншинтай, хувирамтгай бөгөөд таны дотор гүн нуугдаж байдаг та ч өөрөө сайн мэддэггүй тийм араншинтай хүн юм. 😛