Make-Up ертөнцийг аварна гэдэг байх аа? Нүүр будалт гэдэг ерөнхийдөө урлаг л гэсэн үг шүү дээ. Тиймээс ч бүх эмэгтэйчүүд энэ урлагийг өөр өөрсдийн гэсэн аргаар сурч авдаг. Гэвч хэчнээн ихээр энэ урлагт суралцсан ч зарим нэг чухал зүйлсийг мэдэлгүй орхих нь олонтаа.

Дараах 10 аргыг та арай эрт мэдэж авсан ч болоосой гэж бодож ч магадгүй.

1. Багсаа арчлах

Маш сайн чанарын багснууд бол насан туршийн хэрэглээ л гэсэн үг. Харин багсаа цэвэр, удаан хэрэглэхийн тулд дараах алхмуудыг заавал мөрдөөрэй.

– Багсаа хэзээ ч битгий бохироор нь үлдээ. Ингэснээр багс тань арзайж, өрвийж ихээр гэмтдэг. Үргэлж зөөлхөн шампунаар цэвэрлэж угааж байгаарай. Угаасныхаа дараа салфеткан дээр тавин өөрөөр нь хатаагаарай.

ХЭЗЭЭ Ч босоогоор нь саванд хийж болохгүй шүү! Ингэвэл багс тань дахин засаршгүй болтлоо гэмтэх болно.

2. Нүүр будалтаа дахин хийх хэрэггүй, зүгээр л сэргээхэд хангалттай

Хэрвээ та гарахаар төлөвлөж байгаа бол жижигхэн хэсэгт будаг арилсны төлөө бүгдийг арилгаад эхнээс нь будах ямар ч шаардлагагүй. Тосыг нь шингээж гаднах төрхөө сэргээхийн тулд toner-оосоо нимгэхэн түрхээд, салфеткаар арчаарай. Дараа нь энгэсгээсээ багахан түрхэхэд хангалттай.

3. Үнэтэй бие гуужуулагч авахаас зайлсхий

Арьсаа зөөлхөн булбарай болгохын тулд та гэртээ гар аргаар хийсэн биеийн гуужуулагч ашиглаарай:

– 4 амны халбага сахар эсвэл давс

– 3 амны халбага оливын тос

– Хүсвэл лаванд эсвэл бэрсүүт жүржийн гаралтай тосноос 2-3 дуслыг хийж болно.

Шүршүүрт орохын өмнө, бэлдсэн гуужуулагчаа биендээ хөнгөхөн массаж хийх хэлбэрээр түрхээд бүлээн усаар угаагаарай.

4. Уруулаа арчлах

Уруулын будгаа бүрэн төгс түрхэхийн тулд уруул тань зөөлхөн, сайн арчилгаатай байх хэрэгтэй. Үүний тулд, адил хэмжээний бор сахар, оливын тос, ванилын охь (уутанд савласан жижиг ванила биасна ч болно) зэргийг холиод урууландаа зөөлхөн түрхээрэй. Хэсэг байлгасны эцэст цаасан алчуураар арчаад л таны уруул будахад бэлэн боллоо!

5. Арьсныхаа өнгөнөөсөө 1 өнгөөр бор крем хэзээ ч битгий аваарай 

Цүнхэндээ хэт их крем авч явах хэрэггүй шүү. Зуны цагт та мэдээж илүү бор өнгийн крем түрхэхийг хүсэх байх. Хэрвээ таны түрхэж байгаа нь хэт цайвар санагдаад байвал жаахан гелен сүүдэрлэгч хийж холиод өнгийг нь тодруулаарай. Ингэснээр шинийг авахгүй хэмнэх боломжтой.

6. Хэтэрхий их пудрь түрхэж болохгүй!

Нүүрээ будаж байхдаа пудрээ дахин дахин түрхэх хэрэггүй. Ингэснээр та торт нялчихсан юм шиг харагдахаас зайлсхийх болно. Хамгийн зөв арга бол хамгийн сүүлд нь буюу гарахынхаа яг өмнө пудрь түрхэх юм.

7. Уруулын будгаа гүйцэт байлгах

Уруулын будгаа удаан хугацаанд байлгаж, байн байн түрхэхээс сэргийлэхийн тулд цаасан алчуур дээр багахан хэмжээний энгэсэг цацаад уруул дээрээ зөөлхөн тавиарай. Ингэснээр хугацааг удаашруулахаас гадна, уруулын будаг шүдэнд хүрэхээс сэргийлдэг байна.

8. Төгс “Муурны” нүдтэй болох маш амархан

Яг л мэргэжлийн нүүр будагч шиг нүдээ харандаагаар будах их энгийн. Гэрийн нөхцөлд нүдний харандаа болоод туузан наалт байхад хангалттай. Нүднийхээ буланд туузан наалтаа хүссэн өнцгөө гарган наагаад харандаагаараа зураарай.

9. Илүүдэл сормуусны будгаа заавал багснаас нь салгаж арчиж байгаарай

Та урт сайхан сормуустай харагдахын тулд мэргэжлийн хүнд хандах эсвэл салонд суух шаардлагагүй. Гол анхаарах зүйл нь: Сормуусны будгаа түрхэх бүрдээ хэд хэдэн удаа багсаа цаасан алчуур, салфетканд арчиж илүүдэл будгийг нь арчиж цэвэрлэж байгаад дахин түрхэх хэрэгтэй.

10. Будгаа арилгаж нүүрээ цэвэрлэхдээ Вазелин ашиглах

Вазелиныг нүүрний будаг арилгагч болгон ашиглаж болдгийг та мэдэх үү? Багахан хэмжээний вазелин тос хөвөнд шингээж нүүрэндээ түрхээд нүүрээ угаагаарай. Энэ арга нь маш бат бэх усны хамгаалалттай нүүрний будгийг арилгадаг.