Эмэгтэйчүүд гэдэг тун зальхай хүмүүс. Тэд гэнэн цайлган царай гаргаж байгаад л эрчүүд бидний нүхээ малтах асуултыг асууж орхидог. Энэ үед тэвдэж сандарч яав ч болохгүй бөгөөд шууд л ҮГҮЙ гэж хэлэх хэрэгтэй болдог.

Муусайн эрчүүдийгээ эхнэр/найз охиндоо алуулалгүй амьд яваасай гэсэндээ дараах заавал ҮГҮЙ гэж хариулах 10 асуултыг орууллаа.

1. Хэрвээ би чамайг надаас өөр хэн нэгэнтэй унтахыг зөвшөөрвөл чи унтах уу?

Хэрвээ энэ асуултанд ҮГҮЙ-гээс өөрөөр хариулвал насаараа ганцаараа унтана л гэсэн үг дээ.

2. Энэ охин хөөрхөн байна уу?

Үүнд илүү тайлбар хэрэггүй бизээ. Тийм гэж хэлвэл тэгээд л дуус 😛

3. Чи намайг тарган гэж боддог уу? Үнэнээр нь хэлээрэй.

Үсрэхэд нь газар хөдөлдөг байсан ч тийм л гэж хэлж болдоггүй юм шүү.

4. Надаас салах талаар бодож байсан уу?

Амьд сэрүүн дээрээ тийм гэдэг хариулт өгөх талаар мартсан нь дээр байх аа даа.

5. Чи өөр эмэгтэйг төсөөлдөг үү?

Тийм гэж хэлэх сонголт энд байх ч гүй.

6. Нэг л өдөр чиний хайр унтарчих уу?

Хайр уу? Энэ талаар би сайн мэдэхгүй л дээ, Гэхдээ ҮГҮЙ гэдгээс өөр зүйл хэлвэл зүрх чинь зогсохтой л адил зүйл болно гэдгийг бол сайн мэдэж байна.

7. Надаас өмнөх найз охиноо хуурч байсан уу?

Үүнд өгөх хариулт чинь чамайг үнсүүлэх үү, өшиглүүлэх үү гэдгийг шийднэ дээ.

8. Чи найзууддаа бидний хооронд болдог “нандин” зүйлсийн талаар ярьдаг уу?

“Нандин” газартаа хайртай л бол ҮГҮЙ гэж хэлээрэй 😉

9. Чи ЭКС-ийнхээ (Хуучин найз охиныхоо) талаар боддог уу?

Экс ий? Ямар экс? Юун экс? Яадаг экс?

10. Чи намайг энэ охин шиг халуухан байсан ч болоосой гэж бодож байсан уу?

Тийм гэж хэлэх эсвэл толгой дохисноор чи магадгүй түүний хариу үйлдлийг харах биш үхэхийг хүсэх байх.