Британий сурвалжлагч John Haltiwanger “Бидний авсан дүн бидний ирээдүйн амжилтыг тодорхойлогч гол үндэслэл болох ёсгүй” гэх нийтлэл бичжээ.

Хүүхдийнхээ зөвхөн ямар дүн авахад нь санаа зовнидог эцэг эх нар ч гэсэн энэ мэдээллийг уншаасай гэж хүсэж байна.

 

АНУ-н ерөнхийлөгч асан George W. Bush олон нийтийн өмнө илтгэл тавихдаа тийм ч сайн биш хэдий ч тэрээр Өмнөд Методист Их сургуулийн төгсөлтийн баярын үеэр маш чухал илтгэл хийжээ.

George W. Bush:

Өндөр дүнтэй төгсөж байгаа нийт оюутнууддаа “Маш сайн байна” гэж хэлье. Мөн дунд буюу “С” үнэлгээтэй төгсөж байгаа оюутнуудад хандаж хэлэхэд Та нар ч гэсэн хэзээ нэг өдөр ерөнхийлөгч болох бүрэн боломжтой шүү! гэжээ.

Bush Коллежид байхдаа дунд дүнтэй суралцдаг байснаа дурсан хөгжилдөж, тааруухан дүнтэй төгсөж байгаа оюутнуудад урмын үгс хайрлалаа. Мөн тэрээр дүн гэдэг зүйл ирээдүйг чинь тэр чигт нь тодорхойлох зүйл биш, амьдрал гэдэг хязгааргүй их боломжуудаар дүүрэн байдгийг тодотголоо.

Bush-аас гадна өөр ерөнхийлөгч нар ч гэсэн (John F. Kennedy, Lyndon B. Johnson бас Bush-н аав George H.W. Bush гэх мэт хүмүүс) их сургуульдаа тийм ч онц сурч байгаагүй аж. Дэд ерөнхийлөгч Joe Biden хүртэл хуулиар сурч байхдаа дүндээ ихээхэн эмзэглэдэг нэгэн байжээ.

Түүнчлэн тааруухан дүнтэй ч гэсэн өөрсдийн гэсэн томоохон эзэмшилтэй, мундаг бизнес эрхлэгчид маш олон бий.

Асуудлын хамгийн гол нь дүнгийн төлөө биш, эрдэм мэдлэгийн төлөө суралцах юм шүү дээ.

Жишээ нь Steve Jobs гэхэд коллежоо дундаас нь хаясан, Mark Zuckerberg, Bill Gates хүртэл.

Мэдлэг оюун гэдэг нь субъектив зүйл бөгөөд их сургуульдаа гаргасан амжилт гэдэг түүнийг хэмжих цорын ганц зөв арга яавч биш.

Тухайн хүний зан араншин, амбийц, туршлага зэрэг нь л ирээдүйнх нь зүг чигийг тодорхойлдог.

Энэ мэдээллээрээ МУУ дүн авахыг уриалсангүй. Xарин их сургуульдаа онц байлаа гээд юм бүхэнд тэргүүлэгч байна гэсэн үг биш гэдгийг харуулахыг зорилоо.

Амжилтанд хүрэхийн тулд хүсэл эрмэлзлэл, шаргуу зан, сэтгэлийн хат мөн алдаа болгоныхоо үнэ цэнийг ойлгох ур чадвар шаардлагатай байдаг.

Хэрвээ та амбийцгүй, ирээдүйд тавьсан зорилгогүй, үнэхээр суут ухаантан болно гэсэн бодолгүй байгаа бол ХИЧЭЭЛЭЭ Л САЙН ХИЙ! 

Эцсийн эцэст дүн гэдэг бол ердөө л цаасан дээрх бичиг. Жинхэнэ ололт амжилт бол өөрийн амьдрал болон хүрээлэн буй орчиндоо гаргаж буй бодитой, нүнжигтэй өөрчлөлтийн үд дүн юм.

Тиймээс хэрвээ та их сургуулиа нийгэм, гэр бүл тань хүлээж зөвшөөрхөөргүй дүнтэй төгссөн бол битгий сэтгэл санаагаар унаарай. Амьдрал өгсөж уруудаж л байдаг.

Сургуульд байхдаа бид олон зүйлсийг суралцдаг ч, жинхэнэ боловсролыг сургуулийнхаа хаалгаар сүүлчийн удаа гарч явсанаар олж авч эхэлдэг юм шүү.