Лила Мэй Сков бол сэргэлэн цовоо 5 настай охин. Гэвч тэр бусад охидоос арай өөр: 3 жилийн турш тэрээр хорт хавдартай тэмцэж байгаа юм. Харамсалтай нь түүнд аз тохиосонгүй. Түүнд тийм ч их хугацаа үлдээгүй учраас эцэг эх нь СҮҮЛЧИЙН төрсөн өдрийг нь чадах хэмжээгээрээ нижгэр хийж өгхийг хүсэв.

Эмч нар, бяцхан охин химийн эмчилгээг дахин хийлгэхэд бие нь дийлэхгүй гэдгийг мэдэгджээ.

Охиныхоо сүүлчийн төрсөн өдрийн мартагдашгүй өвөрмөц болгохын тулд эцэг эх нь Facebook дээр тусгайлан group нээж олон хүмүүсээс тусламж хүсжээ.

Лилагийн эцэг эх болох Раян, Хэйди нарт нутгийнх нь бизнессменүүд, сайн дурынхан, 100-гаад энгийн иргэд нар туслахараа болсон байна.

Нийт үйл ажиллагаанд их сургуулийн төгсөлт, хурим гээд ихээхэн зүйлс өрнөсөн ба хүн бүр Лила хэзээ ч эд нарыг мэдрэхгүй гэдгийг мэдэж байлаа.

Үйл ажиллагааны бүх төсөв нь АНУ даяар өрнөсөн хандиваар бүтжээ.

Лила үдэшлэгтээ Үнсгэлжингийн дүрээр ирсэн ба түүнийг хүрээлэн бусад бүх Диснэй-ийн үзэсгэлэнт гүнж нар цугласан байлаа.

Аав нь түүнд гэрлэх санал тавин, охинтойгоо жинхэнэ хуримын бүжиг бүжиглэжээ.

Раян хэлэхдээ: “Бид энэ олон хүний тусламжгүйгээр хайрт охиныхоо өвчинтэй тэмцэхээс гадна энэ гайхалтай үдэшлэгийг тэмдэглэж чадахгүй байсан. Бид та бүхэн хязгааргүй их баяркаж байна. Энэ бүх зүйлс бяцхан охиныг минь дахин инээлгэхийн тулд л юм шүү дээ.” гэв.

…хамгийн нандин инээмсэглэл.