Ердөө 24 цагийн дотор дэлхий дээр хичнээн олон итгэмээргүй тооны үйл явдалууд өрнөдгийг бидний ихэнхи нь мэддэггүй шүү дээ. Тиймээс дараах тооны фактуудыг та бүхэнд хүргэж байна.

  1. Өдөр бүр 365’000 гаруй шинэ хүмүүс дэлхий дээр мэндэлдэг.
  2. Өдөрт 18 сая гаруй хүн төрсөн өдрөө тэмдэглэдэг.
  3. 8.6 сая гаруй удаа цахилгаан цахидаг.
  4. Мод бүр дэлхийн 2 оршин суугчид хангалттай хүрэлцэх хүчил төрөгчийг боловсруулдаг
  5. Хятадад 510’000 тонн орчим будаа хураадаг.
  6. Дэлхий дээрх нийт тахианууд 190 сая гаруй өндөг гаргадаг.
  7. Нийт дэлхийн оршин суугчид 00-н усаа 22 тэрбум удаа татна. Энэ нь дэлхийн хүн амын тал нь усанд ороход хүрэлцэх хэмжээний ус юм.
  8. 40’000 гаруй мод огтлогдож цаас хийнэ, 27’000 гаруй модыг тайрч 00-н цаас хийдэг.
  9. 1 хүн хоногт дунджаар 15 удаа инээдэг.
  10. Зүрх 104’000 удаа цохилдог.
  11. Ердөө Лондонд гэхэд 93’000 гаруй хархнууд төрдөг.
  12. 150-200 гаруй нэр төрлийн ургамал, шавж, шувууд, сүүн тэжээлтэнгүүд хүн төрөлхний экологид аюултай ажиллагаанаас болж устах аюулд орж байдаг.
  13. Сарьсан багваахай бүр 1000 гаруй шавж иддэг.
  14. Дэлхий даяар 7 өөр хэсэгт газар хөдлөлт, 18’000 гаруй хуй салхи дэгддэг.
  15. Бидний бие махбод 50 тэрбум гаруй эсийг нөхөн төлжүүлдэг.
  16. Дунджаар 1 хүн өдөрт 20 минутыг 00-д зарцуулдаг.
  17. Хүний үс 0.35 мм ургадаг. Үүнтэй зэрэгцэн хүн 40-100 ширхэг үс унагадаг.
  18. Өдөрт 1 хүн дунджаар 48.000 орчим үг хэлдэг.
  19. Дэлхий даяар 15 сая гаруй тамхи зарагддаг.
  20. Mayfly гэгч ялааны хувьд 1 хоног бол амьдралынх нь нийт хугацаа. Хөөрхийлөлтэй байгаа биз?