Дэглэм барина гэдэг тийм ч амархан зүйл биш. Ердөө эрүүл хоол идсэнээр турна гэж бодож байвал та эндүүрч байна. Хамгийн чухал зүйл бол зөв дэглэмтэй хооллох юм. Илүүдэл жингээ хаяхад тань туслах үүднээс танд дараах 6 зөвлөгөөг хүргэж байна.

1. Гадуур хооллож байхдаа үргэлж хамгийн бага порцоор нь хоол захиалах

Хоолны цэсийг нь сайн уншаарай. Бургер мэтийн түргэн хоол зардаг газар байсан ч байгаа хамгийн бага хэмжээнээс нь авах хэрэгтэй (мини бургер, жижиг попкорн, зүсэм пицца, шинэ ногооны салат г.м). Сүүлийн үед хийгдсэн судалгаагаар, зөвхөн өөртөө зориулж хоолоо захиалаагүй хүмүүс яаж ч цатгалан байсан, ширээн дээр ямар л хоол байна бүгдийг нь идчихдэг нь нотлогдсон байна.

2. Өөдрөг бай!

Зөвхөн эерэг зүйлс дээр төвлөрч, аливаа зүйлсээс сайн талыг нь байнга олж харж байх. Өөрийн ирээдүйн зорилгынхоо сайн сайхан бүрийг амандаа яг л тарни мэт уншиж байгаарай. Жишээ нь:
“Би 2 кг хаячихжээ! Гайхалтай! Удаан ч гэсэн баттай!” “Энийг идээд л болоо” “Би дэссерт идэхгүй” гэх мэт. Энэ мэтийн эерэг бодлууд таны өөртөө отгэх итгэлий нэмэгдүүлж, зорилгодоо хүрэхэд тань туслах болно.

3. Хүнтэй хамт идсэнээс ГАНЦААРАА идсэн нь дээр

Та хооллох дэглэмээ өөрчилсний дараа ойр дотны хүмүүс болон гэр бүлийнхнээ уруу татаж, тэднийг өөрт тань туслахыг хүсэх болно. Гэвч хүн өөрөөсөө гадна өөр хүмүүстэй хамт хоол идэхдээ ганцаараа байснаас хамаагүй их хэмжээгээр иддэг нь судалгаагаар нотлогджээ. Учир нь та ширээний ард удаан суухаас гадна, ярьж инээж байх зуураа хэр их идэж байгаагаа ч хянах боломжгүй юм.

4. Өлсөж байна уу? Банана үнэрлэ!

Энэ танд солиотой юм шиг сонсогдож байгаа ч үнэндээ алим, гаа, банана гэх мэт жимснүүдийг үнэрлэснээр тэд таны тархийг хуурч, хоол идэж байгаа мэдрэмж төрүүлдэг байна.

3000 гаруй өлсгөлөн буй хүмүүс оролцсон судалгааны үеэр, тэд энэ жимснүүдийг идэлгүй ердөө үнэрлэснээр хоол идэх дуршил нь ихээр багасаж байсныг хэлж байжээ. Гайхалтай байгаа биз?

5. Цэнхэр өнгө бол таны дуртай өнгө

Бас нэгэн судалгаагаар цэнхэр өнгө хоол идэх дуршилыг бууруулдаг нь нотлогджээ. Тиймээс гал тогооны цэнхэр ширээний бүтээлэг, цэнхэр ширээний арчуур, цэнхэр таваг, цэнхэр өнгийн аяганууд гэх мэт зүйлсийг гэртээ байрлуулхыг хичээгээрэй.

6. Толины урд хооллох

Энэ мөн л танд хачин санагдаж байж магадгүй л юм, гэхдээ толины урд өөрийгөө харангаа хооллох нь идэж байгаа хоолны хэмжээг багасгадаг нь нотглогдсон байна.