Бид бүгд л шинэ хүн шинэ амьдрал бүтээхэд үрийн шингэн гэдэг зүйл хичнээн чухал болохыг мэднэ шүү дээ, гэвч зарим тохиолдолд тэд үүргээ хангалттай гүйцэтгэж чаддаггүй. Үр хүүхэдтэй болохгүй байгаад эмэгтэй хүнийг буруутгах нь ч олонтаа. Ганц үнэн бол хүүхэд бүтээх генийн код нь эр хүний үрийн шингэнд хадгалагдаж байдаг. Тэдний талаарх маш олон сонирхолтой баримтууд байдгийг та бүхэндээ хүргэж байна.

1. Буруу хооллолт = Муу үрийн шингэн

Хэрвээ та буруу хоолны дуршилтай бол үрийн шингэн тань маш чанар муутай байдаг. Бяслаг, согтууруулах ундаа, шарсан хуурсан мах, тамхинаас аль болох татгалзаарай.

2. Хэт таргалалт үрийн шингэний чанарыг муутгаж, тоог нь багасгадаг

Хэрвээ та хэт таргалаад байвал энэ нь таны үр хүүхэдтэй болох магадлалыг бага багаар хороож байдаг.

3. Үрийн шингэн нь эмэгтэй хүний үтрээнд 5 хоног хүртэл амьдардаг.

4. Нэг удаагийн дур тавилтаар 200 сая гаруй үрийн шингэн уралддаг.

5. Үрийн шингэн ч гэсэн ЭР, ЭМ гэсэн хүйстэй.

Үрийн шингэн нь эрэгтэй Y эсвэл эмэгтэй X хромсомыг агуулж байдаг ба энэ нь ирээдүйн хүүхдийг хүйсийг тодорхойлдог.

6. Үрийн шингэн үхсэн байсан ч үр тогтох боломжтой.

Эрдэмтэд лабраторид үхсэн эр бэлгийн эсийг эмэгтэй хүний өндгөвчтэй холбосноор үр тогтоох туршилтыг амжилттай хийсэн байна. Үр тогтоход ердөө л ДНК хангалттай.

7. Утасгүй технологи үрийн шингэнийг гэмтээдэг.

Бидний хэрэглэж байгаа гар утас болон, нөүтбүүкний халалт гэх мэт зүйлс бүгдээрээ эр, эм бэлгийн эсүүдийг хороож байдаг.

8. Тэдэнд калори агуулагддаг.

Үрийн шингэнд багахан хэмжээний калори агуулагддаг. 1 амны халбага үрийн шингэнд ойролцоогоор 20 орчим калори байдаг.

9. Үрийн шингэнийг арьс арчилгаанд ашигладаг.

Түүнд Спермидин агуулагддаг бөгөөд энэ нь хөгшрөх процессийг саатуулдаг. Мөн цусны эсүүдийг хамгаалдаг байна.

10. Олон дахин дур тавих нь үрийн шингэний чанарыг сайжруулдаг.