------------


Төрөхөөс л заяасан биен дээрх таних тэмдэг олон хүний анхаарлыг татаж мөн тэр хүний талаар олон зүйлийг илтгэж байдаг. Доорх зүйлсийг уншаад итгэх эсэх нь таны л дур юм шүү. Ихэнхи нь үнэн гэж бодож байна 😛

Чамархай дээрх мэнгэ

Хэрвээ та духныхаа 2 талд мэнгэтэй бол аялах боломж завшаан маш ихтэй хүн юм. Гадаадын олон улс орнуудаар аялаад амраад байж дээ.

Хамрын дунд хэсэгт

Иймэрхүү мэнгэ нь таныг амжилтанд хүрэх өндөр магадлалтайг илтгэдэг. Тушаал ахих, цалин нэмэгдэх, аль эсвэл дуртай ажилдаа дэвших гээд аль нь ч байж болох юм. Ямар ч байсан танд тус дэм болох далд хүчин зүйлс их байдаг юм байна.

Хөмсөгний доорх мэнгэ

Хэрвээ та нүд хөмсөг хоёрынхоо хооронд мэнгэтэй бол дасан зохицох чадвар сайтайгаас гадна хүнтэй яаж харьцахаа тун сайн мэддэг хүн юм. Маш сайн удирдагч хүн болох нь ээ.

Уруулны дээрх мэнгэ

Иймэрхүү мэнгэтэй хүмүүс бусдын анхаарлыг их татдаг, нөхөрсөг, найзууд дундаа хамгийн ОД нь байдаг. Тэд үргэлж хоолны, эсвэл хүрээлэн буй зүйлсийнхээ чанарт анхаарч байдаг.

Шанаан дээрх мэнгэ

Энэ бол ихэвчлэн томоохон удирдагч хүмүүст заяадаг мэнгэ. Ийм мэнгэтэй хүмүүс өндөр амжилтанд хурдан хүрч чаддаг.

Гарын алган дээрх мэнгэ

Энэ таних тэмдэг бол тогтвортой тууштай хүмүүсийн бэлэгдэл. Тэд эд юмсаар дутах нь ховор ба санхүүгийн хувьд толгой сайтай хүмүүс байдаг.

Хөлийн улан дээрх мэнгэ

Иймэрхүү мэнгэ нь ихэвчлэн шинийг эрэлхийлэгч, гадуур их аялдаг, олон төрлийн хоол идэх дуртай, харилцааны өндөр соёлтой хүмүүст заяадаг байна. Иймэрхүү хүмүүс ер нь олны танил байдаг ба бусдыг маш сайн байлдан дагуулдаг.