Романтик байна гэдэг бидэнд үнэхээр хэцүү зүйл. Өөрсдийн мэдрэмжээ романтикаар илэрхийлнэ гэдэг бас л чадвар шаардсан эд шүү дээ. Гэхдээ магадгүй та үүнтэй санал нийлэхгүй, төрөлхийн романтик хүн байж болох ч дор дурдсан аргуудад таны нэг их анзаараагүй зүйлс ч их байгаа гэдэгт итгэлтэй байна.

1. Үсээр нь оролдох

Зурагт үзэж байхдаа түүний үсийг нь оролдоод үзээрэй. Хөнгөхөөн хүрэхэд л түүнд таалагдах болно.

2. Түүнд бичиг үлдээх

Охид хэзээд жижигхэн ч гэсэн эгдүүтэй зүйлст дуртай байдаг. Цаасан дээр хэдхэн үг бичээд түүнд үлдээгээрэй, энэ нь түүнийг аз жаргалтай болгоно.

3. Хаана оройн хоол идмээр байгааг нь асуух

Тэр ямар хоолонд дуртайг нь чи мэднэ биздээ? Түүнд 3-4 газрын нэр өгөөд өөрөөр нь сонгуулаарай.

4. Ор засч өгөх

Түүнийх усанд орж байхад нь эсвэл хоол хийж байхад нь орыг нь засч түүнийг гайхшируулаарай. Төгс сайхан зассан байх шаардлагагүй ээ, түүнд чи зассан учраас л таалагдана.

5. Түүнд ЗАЙРМАГ авч өгөх

Ямар нэг шалтгаанаар бараг бүх охид зайрмаганд дуртай байдаг. Дуртай амттангаа тухтай идэх газарлуу түүнийг дагуулаад яваарай.

6. Бүтээлч байх

Чиний бүтээлч байдал түүнд таалагдах нь гарцаагүй. Түүнд өөрийн гараар хөөрхөн захидал хийж өгөөрэй. Охид таалагддаг залуугаасаа өөрийнх нь гараар хийсэн бэлэг авахдаа ямар их баярладаг гэж бодож байна?

7. Гэнэтийн үнсэлтүүд

Түүнийг төсөөлөөчгүй байхад нь гэнэт үнсээрэй. Энэ нь хаана ч байсан хамаагүй хайр халамжаа илэрхийлэх нэгэн арга юм.

8. Түүнд гэрийн тэжээвэр амьтан авч өгөх

Түүнд бяцхан гөлөг эсвэл муужгай ч юм уу дуртай амьтанг нь авч өгөөрэй. Эсвэл гэртээ амьтан тэжээдэг найзуудаасаа зулзага гуйсан ч болно шүү дээ. Өхөөрдөм бяцхан амьтан хорвоо дэлхийтэй танилцахыг харах чамд ч гэсэн үнэхээр хайр татам байх болно.

9. Нялх хүүхэдтэй тоглох

Нялхастай тоглох шиг өхөөрдөм зүйл энэ хорвоо дээр байхгүй бизээ. Бяцхан зулзагатай ярьж эсвэл инээлгэх гэж оролдох нь охидыг зүрх сэтгэлийг хайлуулах болно. Энэ нь тэдэнд чамайг ямар сайн ААВ болж чадхыг харуулах болно.

10. Түүнд хааяа хоол хийж өгөх

Хэрвээ тэр өнөөдөр маш их ядарсан талаараа яривал орой гэртээ ирэхэд нь хоол хийчихсэн угтаарай. Ингэснээр тэд хэцүүхэн байсан өдрөө тэр дор нь мартаж орхино.

11. Түүнд массаж хийж өгөх

Түүнд энгийн тайтгаруулах массаж хийж өгөөрэй. Мэргэжлийн эсвэл романтик байх ч шаардлагагүй. Энэ түүнд гарцаагүй таалагдана. Учир зүггүй нухаад байж харин болохгүй шүү 😛

12. Ажил, хичээл дээрээ байхад нь түүнлүү мессеж бичих

Зүгээр л Би чамд хайртай гээд гэнэт бичиж байгаарай. Тэр өдөртөө л хайрт чинь эрч хүчээр дүүрэн байх болно.

13. Түүнд бялуу хийж өгөх

Хэн ч торт худалдаад авчихаж чадна шүү дээ. Харин өөрийн гараар хийж өгвөл энэ нь илүү романтик бас түүнийг хичнээн халамжилдагаа харуулж байгаа хэрэг.

14. Түүнд орон зай гаргаж өгөх

Хайрт чинь танайд хүрээд ирвэл шүүгээгээ цэвэрлээд түүнд зай гаргаж өгөөрэй. Өрөөгөө ч мөн цэвэрлээд цэмцийлгэчихвэл энэ нь тэр чамд хичнээн чухал хүн болохыг харуулах болно.

15. Түүнд багын зургуудаа үзүүлэх

Түүнд хүүхэд ахуй насныхаа зургуудыг үзүүлж болно шүү дээ. Тэр чамайг өхөөрдөж ийм бяцхан хүү ямар том залуу болж насаар нь хайрлахаа андгайлж байгааг харах болно.

16. Түүнд хайрын захиа бичиж өгөх

Өнөө үед захидал бичих нь тун ховорджээ. Тэгсэн ч гэлээ охид гараар бичсэн нандин захианд унаж туссан хэвээрээ л байна 😛 Энэ нь эр хүний хийж болох хамгийн романтик зүйлсийн нэг. Түүнд захидал бичээд цүнхэнд нь нууцаар хийчих, олж уншаад ямар их баярлах бол оо?

17. Хайртайгаа үргэлж хэлэх

Олон эмэгтэйчүүд энэ үгийг хангалттай сонсож чаддаггүй. Түүнд хайртайгаа илэрхийлэх арга олж эсвэл шууд л нүдрүү нь харж байгаад хэлээрэй. Хэлэхдээ чин сэтгэлээсээ хэлвэл түүнд бүр ч илүү хүрэх болно.

18. Гадуур явахдаа гараас нь атгах

Чи хэзээ ч хаана ч түүний төлөө байж байх болно, түүнийг алдахыг хүсдэггүй гэдгээ харуулаарай.

19. Инээмсэглэх

Түүний нүдрүү нь харж байгаад инээмсэглэвэл тэр ч гэсэн инээмсэглэх болно. Гэхдээ муухай ааштай байхад нь ингэвэл алуулна 😛

20. Жагсаалт гаргах

Хамтдаа хийх зүйлсийн талаар жагсаалт гаргаарай. Амралтын өдрөөр кино үзмээр байна уу? Тэгвэл тэмдэглээд ав. Хамтдаа заавал хийж үзэх зүйлсийн жагсаалт гаргаснаар томоохон зорилгууд өөрсөддөө тавьж болно шүү дээ.