Цэцэг гэдэг бэлгэнд авсан хүнийхээ сэтгэлийг сэргээж эрч хүч өгдөг сайхан эд. Гэхдээ хэд хоноод хатахад нь хаяхаас өөр аргагүй болдог. Тэгвэл энэ асуудлыг анзаарсан Австралийн I-Creamy гэх зайрмагны үйлдвэр нэгэн шинэ санааг олж цэцгэн зайрмаг үйлдвэрлэж эхэлсэн байна. Дэлхий даяар 50 дэлгүүрээр зарагдаж байгаа эдний зайрмаг манайд хараахан орж ирээгүй байгаа ч Монголын маань үйлдвэрлэгчид нэгийг бодох бизээ.

Илүү ихийг мэдэхийг хүсвэл тэдний вэбсайтаар зочилно уу: I-Creamy вэбсайт