ЗХУ-ын үед байгалд хогийг боловсруулах санаа гарч байсан ба үүнээс үүдэн Уссурийн тохойг хуучин шил, шаазан хаягдлын цэг болгожээ. Эхэндээ очихын аргагүй аюултай бөөн хогийн овоо мэт байсан ч хэдэн арван жилийн дараа байгальд элэгдсэн эдгээр хаягдлууд гайхамшигтай чимэглэл болон эргийг дүүргэж эхэлжээ. Одоо энэ хэсгийг онцгой хамгаалалтанд авсан бөгөөд жуулдчын очих дуртай газар хэдийн болсон байна.