------------


Амттан идэх дур сонирхолоо барин байж галбираа хадгална гэдэг ямар хэцүү зүйл билээ дээ?

Доор дурдсан хүнсний бүтээгдэхүүнүүд нь калори багатайн зэрэгцээ жин нэмнэ гэж санааг тань зовоохгүй. 😀

Попкорн

Хэрвээ попкорныг тос болон чихэргүй (давстай) хуурвал ямар ч айдасгүй идэж болно. Ингэснээр 1 аяга попкорнд ердөө 31 ккал орчим илчлэг агуулагдаг.

Цоохор майлз

Цоохор майлзны 95% нь ус байдаг учир таныг жингээ барихад тусалж, биен дэх элдэв хорыг цэвэршүүлдэг.

Хаш

Тосгүйгээр гриллдсэн эсвэл жигнэсэн хашинд ердөө 24ккал агуулагддаг учраас та хичнээн ч хэмжээгээр идэж болно.

Апельсин, Мандарин, Бэрсүүт жүрж

Хэрвээ та жингээ хасах гэж байгаа бол их хэмжээний жимс идэх нь тийм ч сайн зүйл биш. Гэвч цитрусын төрлийн жимснүүдэд энэ нөлөөлөхгүй. Тэдэнд эслэг эд, флавонойд болон витамин Ц ихээр агуулагддаг. Энэ нь таныг цатгаж, хоол боловсруулах үйл ажиллагаа, элэг болон арьсны нөхөн төлжилтийн үйл явцад маш сайн нөлөөтэй.

Тарвас, шийгуа

Зүсэм бүртээ 60ккал илчлэг агуулдаг тус жимс нь таны бие дэх илүүдэл бодисуудыг гадагшлуулж, маш сайн цатгадаг байна.

Урт хулуу

1 ш урт хулуунд ойролцоогоор 42ккал илчлэг агуулагддаг. Энэ ногоо хүний бие дэх давс-усны тэнцвэрийг хадгалж, нарийн гэдэсний үйл ажиллагааг дэмждэг байна.

Өргөст хэмх (огурцы)

Жингээ хасах гэж хичээж байгаа хүн болгонд зайлшгүй шаардлагатай тус хүнсний ногоо нь хавдараас сэргийлэх ид шидтэй бөгөөд ямар ч гэм хоргүйгээр жингээ хасахад тань туслах болно.

Хүрэн Манжин

Хүрэн манжин бол Мангаант буюу Маарганц ихээр агуулдаг хүнсний ногоо. Тус ногоо нь өөх тосыг хайлуулж, булчинг хөгжүүлж, цусан дах саахарын хэмжээг тэнцвэржүүлдэг.

Өндөг

Та өндгийг өдөр ч шөнө ч хэзээ ч жин нэмнэ гэсэн айдасгүйгээр идэж болно. Мэдээж чанасан өндөг, шарсан өндөгнөөс хавьгүй илүү сайн.

Хан боргоцой

Энэхүү жимс жингээ хасах гэж байгаа хүмүүсийн дотны найз юм. Хан боргоцойнд байдаг Bromelain нь өөх тосыг салгаж, уурагт бодисын солилцоог сайжруулна.

Алим болон Чавганууд

1 ш алиманд ердөө 50ккал илчлэг агуулагддаг. Энэ нь таныг маш сайн цатгаж, хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг. Чавга нь их хэмжээний витамин Ц, кали агуулдаг бөгөөд зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг байна.

Жимсгэнэ: Үхрийн нүд, гүзээлзгэнэ, аньс

Тус жимсгэнүүд нь витамин Ц-гээр баялаг бөгөөд шээсийг ихээр ялгаруулж илүүдэл уснаас ангижруулдаг. Гүзээлзгэнэ нь хоол боловсруулах системд сайнаас гадна, зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг.

Байцаа, Брокколи, Цэцэгт байцаа

Энэ ногоонууд бол тантай мөр зэрэгцэн илүүдэл жинтэй тань тэмцэгсэд. Дөрвөлжин хэрчсэн байцаанд байх илчлэгийн хэмжээ ердөө л 7 ккал. Мэдээж та дан ганц байцаа, цэцэгт байцаа идээд байлгүйгээр өөр олон хүнсний ногоотой холин салат болгон хэрэглээрэй.

Шинэ ногооны салат

Шинэ ногооны салат бол Фолийн хүчлийн томоохон эх үүсвэр бөгөөд та хичнээн ч хэмжээгээр идэж болно. Шанцайн 1 навчинд 3 ккал илчлэг агуулагддаг.

Бас нэгэн сайхан мэдээ:

Хэрэв та жингээ барихыг хүсэж байвал унтахаасаа 3-4 цагийн өмнө хоол идэхэд хангалттай. Жишээ нь 23 цагт унтдаг бол 19 цагт оройн хоолоо идэх гэх мэт.

Хэрвээ мэдээлэл танд таалагдсан бол SHARE хийж илүү олон хүнд түгээнэ үү? Баярлалаа 🙂