Аюултай зуршилаа хаяна гэдэг тийм ч амаргүй. Тэр тусмаа биед сайн гэж боддог муу зуршилаа хаяхад бүр ч амаргүй.

Доор дурдсан зуршилуудаас аль болох зайлсхийж эрүүл мэндээ хамгаалаарай.

1. Найтаахаас сэргийлэх

Амаа хааж, хамраа чимхэж, найтаахаас сэргийлснээр тархины даралт гэнэт их хэмжээгээр нэмэгддэг. Тархируу чиглэсэн цусны урсгал боогдож, цусны судас шахагддаг.
Ингэснээр толгой өвдөх, цусны судас гэмтэх тэр ч бүү хэл сонсголын бэрхшээлтэй болох аюултай байдаг.

Найтаахаас хэзээ ч битгий сэргийлээрэй!

2. Үнэртэй ус ихээр түрхэх

Үнэртэй усыг хийхэд ихэнхи тохиолдолд хиймэл бодис ашигладаг бөгөөд энэ нь илүү хүчтэй үнэр ялгаруулдаг, мөн цэвэр байгалийн гаралтай тостой харьцуулахад илүү хямд байдаг.

Энэ бодисууд нь толгой эргэх, огиудас хүргэх, нозооруулах зэрэг сөрөг үр нөлөө агуулдаг байна. Үүнээс гадна нүд, хоолой, арьсны үрэвсэл үүсэхэд хүргэдэг.

Тийм учраас хурц үнэртэй усны оронд байгалийн гаралтай тос түрхэхийг зөвлөж байна.

3. Хоол хүнсээ хуванцар саванд хадгалах

Хуванцар сав нь маш олон төрлийн химийн гаралтай бодис (Phthalate, Bisphenol) агуулдаг бөгөөд тэдгээр нь хуванцар савны уян хатан чанарыг хадгалдаг юм.

Хэрвээ хоол хүнсийг удаан хугацаагаар хуванцар саванд хадгалвал тэдгээр бодисууд нь хоолонд шингэдэг. Ингээд тус бодисууд нь хоолтой хамт хүний биенд шингэснээр дотоод шүүрлийн системд маш сөрөгөөр нөлөөлдөг.

Иймээс хоол хүнсээ хадгалахын тулд шилэн сав, төмөр сав эсвэл шаазан материалтай сав ашиглах нь таны эрүүл мэндэд тустай юм.

4. Хоол идсэнийхээ дараа шууд шүдээ угаах

Шүдний эмч нар хоол идсэнийхээ дараа дор хаяж 30 минут болж байж шүдээ угаахыг зөвлөж байна. Бүр болж өгвөл цагийн дараа байсан ч болно.

Хоол унд – ялагуяа их хэмжээний хүчиллэг хоол хүнс нь таны шүдний паалан болонд дентин (паалангийн доторх давхарга, тугалмай)-д хүчтэй нөлөөлдөг.

Шүдний сойзны хөдөлгөөн нь хүчиллэг бодисыг улам гүн түлхэж дентинд улам ойртуулдаг. Ингэснээр тугалмай маш эмзэг болох, шүдний паалан ихээр гэмтэх аюултай.

5. Бактерийн эсрэг саванг ихээр хэрэглэх

Бидний арьсны гадарга дээр арьсыг хамгаалагч олон тооны хэрэгтэй бактерууд амьдарч байдаг. Хэрвээ бид бактерийн эсрэг саванг байгна хэрэглэвэл гараа ариутгаж байгаа ч нөгөө талаас аюултай бактеруудыг биедээ нэвтрэх боломж олгодог байна.

Арьс судлаачид бактерийн эсрэг саванг зөвхөн гараа зүссэн, гэмтсэн, холгосон үед л ашиглахыг, мөн 7 хоногт 2оос дээш удаа бактерийн эсрэг савангаар гараа угааж болохгүй гэж зөвлөж байна.

Тус мэдээ танд таалагдсан, хэрэгцээтэй байсан бол SHARE хийж найзууддаа түгээж үзүүлээрэй 🙂