Эмэгтэй хүн бүр л сайн харилцаатай байж, сайхан хайрыг бүтээхийг хүсдэг шүү дээ. Гэвч заримдаа тэд хайр гэх нэр дор хэтэрхий олон зүйлст хуруу дүрж, хэт их хичээснээр харилцаагаа унтрахад хүргэдэг. Тэгэхгүйн тулд доорх 5 зүйлсийг хэзээ ч битгий үйлдээрэй.

1. Түүний бүх асуудалд нь оролцож шийдвэрлэхийг оролдох

Таны залуу хичнээн ажил дээр нь асуудал гарсан, санхүүгийн асуудалтай байсан ч тэр болгоноос нь аврах гэж битгий хичээгээрэй. Ингэснээр та бие даан шийдвэр гаргах чадваргүй, хариуцлагаас зугтдаг тийм хамтрагчтай насыг барнаа л гэсэн үг. Та түшиг тулгуур болох эмэгтэй хүн болохоос бүхнийг хийх ёстой ажлын морь биш гэдгээ санаарай.

2. Түүнд үргэлж үнэтэй цайтай бэлэг өгөх

Бэлэг солилцох хичнээн сайхан зүйл билээ дээ. Гэхдээ хайртдаа үргэлж хэтэрхий үнэтэй цайтай бэлэг өгөх, ялангуяа хэрвээ хайртай залуу чинь эргүүлээд адил хэмжээний үнэтэй бэлэг өгч чадахгүй байх нь түүнийг маш эвгүй байдалд оруулж, сэтгэл санаагаар унагаж мэдэх юм.
Нөгөөтэйгүүр хэрвээ та ичгүүр сонжуургүй хүнтэй ханилсан бол тэр таны хайр сэтгэлийг ердөө хүссэн бүхнээ авахын тулд ашиглаж мэдэх л юм.

3. “Би чамд хэлээ биздээ!!!” гэдэг үгийг ашигах

Хэдийгээр таны 100% зөв байлаа ч, “Би чамд хэлээ биздээ!!!” гэдэг үгийг ашиглах нь хамгийн том өдөөн хатгалт болдог. Ингэж хэлснээр та өөрийгөө түүнээс ухаантай гэдгээ мэдрүүлэх гэсэн маш БҮДҮҮЛЭГ оролдлого болно. Эрчүүд бүгд л хайртай хүнийхээ хувьд ЧУХАЛ хүн нь байхыг хүсдэг шүү дээ. Өөрийн эрх мэдлээ түүнийхээс хэт давамгайлуулах нь харилцаанд сөрөг нөлөөтэй.

4. Хувийн карээраа хөсөр хаях

Заяаны ханиа оллоо гээд эмэгтэй хүн найзууд болон хувийн карээраа хөсөр хаях ёстой гэсэн үг биш. Харамсалтай нь та өөрийн дотоод ертөнцөд байдаг хувийн сонирхолуудаа хаяж бүх зүйлээ түүнд зориулвал хэзээ нэг өдөр таны залуу энэ харилцаанаас уйдах магадлал өндөр.

Гэр бүлээс гадуурх сонирхол тань хичнээн олон төрлийнх байж, та эрч хүчтэй байна, төдий чинээ таны хань таныг дэмжиж, үнэлэх болно шүү дээ.

Гэхдээ үүнийг үргэлж санаж яваарай: Ямар ч юманд ТУНГ НЬ Л ТААРУУЛАХ хэрэгтэй.

5. Гадаад төрхөө өөрчлөх

Хайртай хүндээ сайхан харагдахыг хүсэх нь ямар ч эмэгтэй хүнд заяасан төрөлхийн зан чанар. Гэвч, хэрвээ тэр таныг гаднах төрхөө огцом өөрчлөхийг шахаж шаардаад байвал тэр танд хэрэггүй хүн гэсэн үг. Яг байгаагаар тань хайрлах нэгэнтэй насыг барна гэдэг хичнээн жаргалтай хэрэг билээ дээ.

Мөн, хэрвээ хайрт тань та амархан санал нэгдэх асуудлын талаар хэлэлцвэл битгий зөрүүдлээрэй. Ингэснээр та хоёрын харилцаанд ямар ч хохирол учрахгүй, нөгөө талаар жижиг зүйл дээр маргах нь таныг сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүйд хүргэж болдгийг анхаар.

Энэ бүхэн ердөө зөвөлгөө. Хамгийн гол таны анхаарах ёстой зүйл бол ТУНГ НЬ ТААРУУЛАХ гэдгийг анзаарагтун.

Мэдээлэл таалагдсан, сонирхолыг тань татаж чадсан бол SHARE хийж найзууддаа түгээж биднийг дэмжинэ үү? Баярлалаа 😀 🙂 😛