Олон улсын “One Young World” нийгэмлэгийн чуулганы үеэр Хойд Солонгос улсад өсөн торнисон Yeonmi Park хэмээх охины нулимс дуслуулсан илтгэл олон сая хүнийг гайхшируулж цочирдууллаа. Тэрээр эрх чөлөөтэй амьдрахын тулд эх нутгаасаа дарвин зугтсан нэгэн юм.
Би энэ зүйлсийг зайлшгүй хэлэх ёстой! Учир нь энийг ганц би гэлтгүй, дэлхий нийтэд хэлэхийг хүссэн зүйлээ хүргэх гэсэн хүмүүс маш олон бий.

Хойд Солонгос бол төсөөлөхөд ч бэрх улс.

 

  • Телевизээр ганцхан суваг гардаг
  • Интернет гэж зүйл байхгүй
  • Бидэнд дуулах, чөлөөтэй сэдвээр ярих, дуртай хувцасаа өмсөх бүр хүссэн зүйлээ бодох ч эрх байхгүй
  • Хойд Солонгос бол зөвшөөрөлгүйгээр олон улсын утасны дуудлага хийсний төлөө цаазаар авдаг цорын ганц орон.

 

Би Хойд Солонгост амьдарч байхдаа Эрэгтэй болон Эмэгтэй хүмүүсийн хооронд хайр дурлал гэж зүйл байхыг огт харж байгаагүй.

 

  • Хайрын талаар ном, дуу, сонин хэвлэл, кино ч байхгүй
  • Ямар ч Ромио, Жульет байхгүй
  • Бүх ярьдаг түүхүүд нь бидний тархийг угаах гэсэн Ким-ийн гэр бүлийн дарангуйлагчдын талаарх ухуулгууд байдаг

 

Би 1993 онд төрсөн ч, төрөөд л хулгайлагдсан. Эрх чөлөө болон хүний эрх  гэх мэт үгнүүд сурахаасаа ч өмнө. Хойд Солонгосын ард түмэн эрх чөлөөг эрэлхийлж, түүний төлөө амиа зольж байна.

Би 9 настайдаа, найзынхаа ээжийг олон нийтийн өмнө цаазаар авахыг харсан. Ямар гэмт хэрэг хийсэн бэ гэж үү? Холливүүдийн кино үзсэний төлөө шүү дээ!!!

 

  • Энэ хатуу харгис дэглэмийн талаар санал бодлоо илэрхийлсэний төлөө 3 үеэр нь хорьж эсвэл цаазалдаг. Намайг 4 настай байхад ээж маань надад шивнэж ярьж болохгүй гэж анхааруулж байсан. Шувууд болон хулганууд намайг сонсож чадахгүй. Би үүнийг хүлээн зөвшөөрч байна: Хойд Солонгосын дарангуйлагч эзэн миний бодлыг уншиж чаддаг юм байна л гэж боддог байсан.
  • Миний аав Хойд Солонгосоос дарвин зугтсан нь Хятад улсад өөд болсон. Харин би 14хөн настай байсан бөгөөд түүнийг үүрийн 3 цагт нууцаар оршуулах хэрэгтэй болсон. Би уйлж ч чадаагүй. Буцаад Хойд Солонгосруу цөлөгдөх вий гэж маш их айсан.
  • Хойд Солонгосоос зугтдаг өдрөө би төрсөн эхийгээ хүнд хүчирхийлүүлхийг харсан. Хүчирхийлэгч нь Хятад зуучлагч байсан. Тэр хүн надруу дайрах гэж оролдсон. Би 13 настай байсан. Хойд Солонгост нэг ийм үг байдаг: Эмэгтэй хүн сул дорой, харин ээж нар хүчирхэг. Ээж минь намайг хамгаалхын тулд өөрийнхөө биеийг золионд гаргаж хүчирхийлүүлсэн.
  • Хойд Солонгосын дүрвэгсэд, 300’000 орчим хүн Хятад улсад бий. Хойд Солонгос дахь нийт эмэгтэйчүүд, өсвөр насны охин их хэмжээгээр хохирдог. Заримдаа ердөө 200$-оор зарагддаг. Бид зугтахын тулд луужин даган Говь цөлийг туулдаг. Луужин нь ажиллахаа болих үед бид эрх чөлөөнийхөө төлөө шөнийн оддоор баримжаалан явдаг байсан. Зөвхөн одод л бидэнтэй хамт байгаа юм шиг л санагддаг байсан.
  • “МОНГОЛ УЛС бол бидний эрх чөлөө амссан мөч байсан.”
  • Үхэл болон сүр хүч. Хутгаар зэвсэглэсэн бид, өөрсдийгөө хөнөөхөд бэлтгэгдсэн байсан. Хэрвээ бид Хойд Солонгосруу буцаагдах юм бол, бид ХҮН шиг амьдармаар байна. Хойд Солонгосын удирдагчид биднийг 70 жилийн турш дарлаж байна. Хойд Солонгос бол дүрслэхэд ч хэцүү улс. Хэн ч тэнд төрсөнийхөө төлөө дарлагдах ёсгүй! Бид харгис дэглэмд бага анхаарч, мартагдан үлдсэн хүмүүст илүү анхаарлаа хандуулмаар байна.
  • ONE YOUNG WORLD бид энэ бүхнийг ил гаргаж чадах хүмүүс! Төлөөлөгчидтэй хамтарч Хойд Солонгос улсыг чөлөөлөхөд тус болооч гэж та бүхнээс гуйж байна. Би үхэлтэйгээ тэмцэн Говь цөлийг туулж байхдаа зөвхөн одод л надтай хамт байна, би хэнд ч хамаагүй гэж боддог байсан. Гэвч та бүхэн миний яриаг сонслоо, анхаарлаа хандууллаа. Та бүхэнд маш их баярлалаа! (Ихэр татан уйлав)

 

Энэ ярилцлагыг үзээд уншигч та бүхэн эрх чөлөө бидэнд хичнээн чухал болохыг, бид хичнээн эрх чөлөөтэй хүмүүс вэ гэдгийг анзаарсан байх гэж найдаж байна.