Дэлхий даяар амьдарч буй 285 сая гаруй харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд нэгэн хэрэгтэй үйл явдал боллоо. Өмнөд Солонгосын технологи хөгжүүлэгч Dot компани дэлхийн хамгийн анхны брэйлл үсэг бүхий ухаалаг цаг бүтээсэн байна. Брэйлл үсэг нь цэгүүдийн товрууг мэдэрч үсгүүд ялган унших боломжтой, харааны бэрхшээлтэй иргэд түлхүү ашигладаг үсэг юм.

Дот нь 4 идэвхитэй хэсгийг ашиглан дүрсийг гаргах ба хэрэглэгч хурдыг нь тохируулах боломжтой. Энэ цаг нь ухаалаг утастай bluetooth ашиглан холбогдож (Messenger, Google Map гэх мэт) ямар ч аппаас текст мэдээлэл хүлээн авах ба хажуугийн товчлуур болон дэлгэцийг ашиглан хариу текст илгээх боломжтой.

Өнөөгийн зах зээлд харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан бүтээгдэхүүн олон ч гэлээ ихэчвлэн дуу авиаг ашигладаг тул хугацаа их авдаг, хэрэглэгчийн хувийн мэдээллийг хөндлөнгийн хүн сонсох эрсдэлтэй байдаг тул энэхүү санаа нь цоо шинэ нээлт болж байна.

Дотын ухаалаг цаг 3 жилийн турш бүтээгдсэн бөгөөд эхлээд 140’000 цагийг борлуулах ба $320 үнэтэй байхаар төлөвлөжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны вэбсайтаас нь авна уу: dotincorp.com