Ухаантай хүмүүст дурлах хэцүү байдаг уу? Эрдэмтэд энэ талаар сонирхолтой судалгаа гаргажээ.

1. Тэд байнга өөрийн зүрх болон сэтгэл мэдрэмждээ дүгнэлт хийдэг:
Ухаантай хүмүүс мэдээлэл цуглуулж дүгнэлт гаргах дуртай байдаг. Энэхүү чадвар нь тэдэнд эргээд асуудал болдог байна. Тэд эхний хэдэн асуудалтай таарсан бол зугтаж эхэлдэг. Үл ойлголцол, маргаан гарсан бол шууд тохирохгүй гэж боддог байна.

2. Тэдэнд өөрсдийгөө нээхэд хугацаа шаардлагатай:
Тархи нь огт амардаггүй. Байдал буруугаар эргэж болзошгүй бүх эрсдэлийг толгой дотроо боддог. Хайр дурлалд эрсдэл байнга байдаг ч харилцан ярилцаж байж эрсдэлийг давдаг байтал тэд нээлттэй ярилцаж чаддаггүй. Тиймээс тэд хүйтэн хөндий харагдах нь олонтой.

3. Өмнөх туршлага дээрээ суурилдаг:
Тэд өмнөх харьцаагаа одооных тойгоо харьцуулж дүгнэлт хийдэг. Одоо байгаа харилцаа нь өмнөх харилцааны шалтгаан шиг шалтгаанаар үгүй болно гэж боддог. Тэд хагацал, сэтгэлийн шарх гэдгийг өмнө мэдэрсэн болохоор одоо байгаа хүнээсээ салах юм бол улам илүү шархлахаас зайлсхийдэг.

4. Ганцаараа:
Тийм ээ, тэд ганцаараа байхыг хүсдэг. Бүгд биш л дээ. Тэдэнд ганцаараа байвал илүү амар дээр мэт санагддаг. Энэ бол тэдний маш олон мэдээлэл дээр суурилсан дүгнэлт. Ерөнхийдөө ухаантай хүмүүс орчин нөхцөлөөсөө болж ганцаараа байдаггүй. Харин өөрийн хүслийн дагуу ганцаараа байх нь олон.