GEEKS гэж юу вэ?

GEEKS нь 2013 онд нээгдсэн бөгөөд бүх насныханд зориулсан цахим хуудас юм. Энэхүү цахим хуудас нь Prime Peak компаны дор үйл ажиллагаа явуулж байна. Компаны бусад чиглэлийн үйл ажиллагааг дараах холбоосоор орж үзээрэй: ҮЗЭХ.

GEEK хэмээх нэр томьёог та өмнө зөндөө сонсож байсан байх. Ихэнх хүмүүс энэ үгийг компьютер ба техник технологитой холбож боддог. Хэрвээ МОНГОЛ-АНГЛИ толь бичгээс харах юм бол “тэнэг” гэсэн орчуулгатай байдаг. Тэгвэл GEEK гэдэг нь яг ямар утгатай үг вэ?

Анх GEEK гэдэг үг нь Англи ярианд “тэнэг” ба “гаж” гэсэн утгатайгаар “Middle Low German” буюу “Дундад Саксон”-чдын хэлнээс “geek/geck” гэсэн хэлбэрээр нэвтэрч байжээ. Улмаар 19-р зуунд өмнөд Америк-д нэвтэрч циркийн “geek show” буюу “гаж үзүүлбэр”-г нэрлэдэг байв. Тухайн үзүүлбэрт гаж бие болон царайтай хүмүүсийг үзүүлдэг байжээ. Цаг үе өөрчлөгдөхийн хирээр GEEK гэдэг үгийн маань утга ч нэмэгдэж байлаа. Аливаа ямар нэгэн сэдэвт илүү их ач холбогдол өгч, түүнийхээ талаар бусдаас илүү мэдлэгтэй ба цаг заваа зарцуулдаг хүнийг хэлдэг болсон.

Bill-Gates

Хэрвээ танай соёл гийкүүдэд дургүй бол чи маш том асуудалд орчихсон байна. Билл Гэйтс

GEEKS юу хийх вэ?

GEEKS бид цахим ертөнцөөр аялж хамгийн содон сонирхолтой мэдээллийг танд хүргэнэ. Урлаг, спорт, амьдрал гэх мэт төрөл бүрийн сэдвээр танд хэрэгтэй эсвэл хэрэг болох мэдээллийг нийтэлж мөн таны өдрийн өөдрөг мэдээний тунг хангах болно.

Хэрвээ танд бидэнтэй хамтран ажиллах санал байвал бидний Facebook хуудсаар холбогдоорой. Бид таны зурвасыг авсныхаа дараа хариуг маш хурдан өгөх болно.